newswire

Зарим шүүгчийн эрхийг сэргээх бололтой

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны зургадугаар сарын 26-нд зарлиг гаргаж, авлига авсан болон үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Тухайлбал, Салхитын мөнгөний ордын  маргааныг шийдвэрлэхдээ бусдаас авлига авсан байж болзошгүй үндэслэлээр анхан, давж заалдах болон дээд шүүхийн шүүгч нарын эрхийг түдгэлзүүлээд байсан юм. Тэгвэл нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг гэмт хэрэг үйлдээгүйгээ мэдэгдэж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад захидал бичиж, АТГ, НПГ-т шалгуулах хүсэлтээ сайн дураараа гаргасан билээ. Учир нь, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид 2017 оны хоёрдугаар сард Салхитын мөнгөний ордын  маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гомдлыг хангахаас татгалзаж, дахин шалгуулахаар буцаасан байдаг. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаснаар Дээд шүүх эл хэргийг шийдвэрлэжээ. Тиймээс Ж.Оюунтунгалаг шүүгчийн “тэмцэл” үр дүнгээ өгч, долоон шүүгчийг ажилд нь буцаан томилох Ерөнхийлөгчийн зарлиг гарах болсныг эх сурвалж хэллээ.

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн шүүгч нарт холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулсан боловч шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Ж.Оюунтунгалаг, Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа, Т.Энхжаргал, Б.Нармандах нар гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар АТГ-ын даргаас албан бичиг ирүүлсний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчид хандаж байгаа юм байна. Ташрамд дурдахад, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд удахгүй хэлэлцэх юм байна.

Falsified Medications Are A Huge Global Problem

Зарим шүүгчийн эрхийг сэргээх бололтой

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet