БОЛОВСРОЛ

Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг “Цахим дэлгүүр”-т байршууллаа

Гэрэл зургийг MPA.mn

Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн “ЦАХИМ ДЭЛГҮҮР”-т Ерөнхий боловсролын сургуулийн I-XII ангийн 149 нэрийн сурах бичиг, дөрвөн нэрийн Багшийн журнал, 12 нэрийн оюуны хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын сурах бичиг, багшийн ном барааны жагсаалтад орж байршлаа.

“Цахим дэлгүүр”-ийн системээр сурах бичиг худалдан авах нөхцөл бүрдэж, ажиллагааг зохион байгуулснаар тендер шалгаруулалтын тоо буурч гурван жил тутамд нэг тендер зохион байгуулах, цаг хугацаа хэмнэхийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих ач холбогдолтой юм.

Сурах бичиг дутагдах асуудал шийдэгдэж, боловсрол эзэмших  тэгш эрх, боловсролын чанарын баталгааг хангах зорилгоор тухайн байгууллага өөрсдийн хөрөнгөөр шаардлагатай сурах бичгээ захиалга хийж худалдан авах боломж бүрдэж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet