Live
ЭРҮҮЛ МЭНД

Нэгдүгээр эмнэлэг ХОДООД, УУШГИНЫ дурангийн ЭХО оношилгооны шинэ технологи нэвтрүүллээ

Улсын эмнэлгүүдээс анхлан Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт “ХОДООД БОЛОН УУШГИНЫ ДУРАНГИЙН ЭХО” оношилгооны шинэ тоног төхөөрөмжтэй болж, өнөөдрөөс ашиглаж эхэллээ.

Тоног төхөөрөмжийн нээлтийн үеэр эмч нар ‘Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн эмчилгээ оншилгооны түүхэнд бас нэгэн шинэ хуудас нэмэгдэж байна. Манай эмнэлэг улсын хэмжээнд хоол боловсруулах эрхтний болон амьсгалын замын эрхтний давалгаа шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг. Эрүүл мэндийн яамны бодлогоор Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн хөгжил” төв төслийн хүрээнд  энэхүү дурангийн хэт авиан оношлогооны аппаратыг өнөөдөр  манай эмнэлэгт хүлээлгэж өглөө. Бид бүхэн энэ аппаратыг авснаар амьсгалын замын эмгэг болон хоол боловсруулах эрхтний эмгэгийн өмнө нь оношилж чадахгүй байсан олон эмгэгүүдийг оношлохоос гадна эмчилгээг хийх боломжтой болж байгаа юм. Энэхүү аппарат Азийн хөгжлийн сангийн эрүүл мэндийн хөгжил тав төслийн хүрээнд тэрбум гурван зуу жаран есөн сая төгрөгний өртөгтэй. Улсын эмнэлгүүдээс анх удаа дурангийн хэт авиан оношилгоо эмчилгээг шийдэх боломжтой болж байна. Хувийн эмнэлгүүдэд байдаг технологиос бас нэг давуу тал нь уушгины амьсгалын замын эмгэгийн дурангийн хэт авиан шинжилгээ Монголд анх удаа нэвтэрч байна” гэсэн юм.

Гэрэл зургийг MPA.mn

Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Гастар интирлогийн төвийн дарга анагаах ухааны доктор н.Баярмаа ‘Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Гастар интирлогийн төвийн хамт олны нэг ажлын хэсэг бол энэ дурангийн хэсэг байдаг. Бид энэ хэсэг дээрээ оношлогоо эмчилгээний маш олон шинэ технологиудыг нэвтрүүлж байгаагийн нэг нь бол ходоодны дурангийн тусламжтайгаар өндөр давтамжтай хэт авиан оношилгоо юм. Энэхүү технологи нь Монгол Улсын хэмжээнд “Интермэд” эмнэлэг “Сонгдо” эмнэлэг зэрэг хувийн хэвшлийн эмнэлгүүдэд нэвтэрсэн. Харин энэ удаад анх удаа улсын эмнэлэгт нэвтэрч байна. Энэхүү технологийн тусламжтайгаар бид өмнө нь оншилж, эмчилж чаддаггүй байсан маш олон эмгэгүүд ялангуяа хоол боловсруулах зам өвчинх. Энэ нь өөрөө дөрвөн давхаргаас бүтсэн ханан бүтэцтэй байдаг. Энэ бүтцийн аль хэсэгт нь нэвтэрсэн, хэр их хэмжээтэй нэвчсэн, голомтод өөрчлөлт хэр байна, тэр өөрчлөлтөөс нь бид эдийн шинжилгээ авах боломжтой ба хавдар байвал ойр орчмын булчирхайнуудад үсэрхийлсэн эсэх тэндээс бас эдийн шинжилгээ авах боломжтой болсон” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet