Австрали улсад ковидын тохиолдол нэмэгдэж, хөл хорио тогтоолоо

Австралийн хамгийн том хоёр мужид ковид-19-ийн шинэ тохиолдол огцом өссөн тухай лхагва гарагт мэдээлсэн нь тус улсын хүн амын талаас илүү хувийг хамарсан хөл хориог үргэлжлүүлэхэд хүргэлээ. Хамгийн олон хүн амтай Сидней хот байрладаг Шинэ Өмнөд Уэльс мужид дөрвөн долоо хоногийн турш хөл хорио тогтоогоод байгаа боловч 110 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Харин хоёр долоо хоногийн турш хөл хорионд байгаа Викториа мужид 22 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь энэ сар гарснаас хойших өсөлт болсон байна.
“Бид хөл хорио тогтоогоогүй байсан бол өнөөдөр 110 гэсэн тоо мянга, мянгаар хэмжигдэх байсан нь эргэлзээгүй. Илүү их хичээж, хянамгай байх хэрэгтэй ” гэж мужийн тэргүүн Глэдис Бережиклиан хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Австралийн 13 сая орчим иргэдийн дунд дархлаажуулалт удаан явагдаж, нийт хүн амын дөнгөж 11 гаруй хувь нь вакцинд бүрэн хамрагдсан байна.
“AstraZeneca” компанийн боловсруулсан вакциныг цус өтгөрүүлэх эрсдэлтэй тул зөвхөн 60-аас дээш насныханд зөвлөж байгаа аж. Харин “Pfizer” компанийн хийсэн вакцины нийлүүлэлт хязгаарлагдмал байгаагаас шалтгаалж 40-өөс дээш насныханд тарихгүй байгаа юм.
Австрали улсад COVID-19-ийн 32,100 гаруй тохиолдол бүртгэгдэж, 915 хүн нас бараад байгаа.
Эх сурвалж: Reuters

Хариулах