COVID-19

Хүчилтөрөгчийн зөөврийн бэсрэг үйлдвэрүүдийг барьж эхэллээ

Ковидын үед эмнэлэгт нэн шаардлагатай нэг удаа 20м3 цэнэглэх хүчин чадалтай хүчилтөрөгчийн зөөврийн бэсрэг үйлдвэр, нэг удаа 10м3 цэнэглэх хүчин чадалтай баллон цэнэглэх байруудыг Нийслэлд болон орон нутгийн эмнэлгүүдэд байрлуулж эхэлжээ.

Энэ сарын 20-ны өдрийн байдлаар Нийслэлийн шинэ захиргааны байранд байрлах Яаралтай тусламжийн төвд 2, СХД-ийн шинэ эрүүл мэндийн төв, БГД-ийн Эрүүл мэндийн шинэ төв, ЭХЭМҮТ-2, Улсын З дугаар эмнэлэгт тус тус нэг үйлдвэр, нэг баллон цэнэглэх байр угсарч дуусаад байна.

No photo description available.

Монгол-Японы эмнэлэгт нэг үйлдвэр, нэг баллон цэнэглэх байр буусан бөгөөд хүчилтөрөгчийн үйлдвэрийн суурийн цутгалт бэхжиж дууссаны дараа үйлдвэрийн холболт угсралтын ажлыг хийх аж. Мөн Дархан, Говь-Алтай, Булган, Завхан, Баянхонгор аймагт дээр үйлдвэрийг байгуулсан ба үлдсэн аймгуудад нэмэлтээр байрлуулах ажил шат дараатай явагдаж байгаа юм.

May be an image of outdoors

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet