СПОРТ

“Өвлийн-III наадам”-д оролцох Монголын тамирчид Австрийг зорилоо

“Өвлийн-II наадам” 2015 онд Канадын Квебек хотноо болж, Монголын 20 гаруй тамирчин оролцож, дөрвөн алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртсэн юм.

Австрийн Инсбрук хотод энэ сарын 10-19-нд “Өвлийн-III наадам” болно. Манай улсаас энэхүү наадамд тэшүүр, шорт трек, хоккей, гүйлтийн цана гэсэн дөрвөн төрлөөр 36 тамирчин өрсөлдөхөөр Австрийг зорилоо. Тамирчдыг үдэн гаргах арга хэмжээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, УИХ-ын гишүүн, Монголын мастеруудын биеийн тамир спортын хороо /ММБТСХ/-ны хүндэт ерөнхийлөгч Б.Бат-Эрдэнэ, Монголын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ардын багш Ч.Насантогтох, ММБТСХ-ны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.

Ташрамд дурдахад, дэлхийн мастеруудын “Өвлийн-II наадам” 2015 онд Канадын Квебек хотноо болж, Монголын 20 гаруй тамирчин оролцож, дөрвөн алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet