“ОНОМ” сан: Аравдугаар сараас амжиж вакцины III тунг хийх шаардлага тулгарлаа

Манай улсад коронавирусийн мутацилагдсан дельта хувилбар бүртгэгдсэн гэж ЭМЯ-наас өнөөдөр мэдээлж, “Оном” сан бататгасан мэдээлэл хийлээ.
“Оном” сангийн ТУЗ-ийн дарга, доктор Д.Наранбаатар хэлэхдээ “Монгол Улсад долдугаар сарын эхээр хадварын дельта хувилбар орж ирсэн нь тодорхой боллоо. Иймд наймдугаар сард наадам зохион байгуулна гэсэн асуудал огт байж болохгүй.
Иргэдийн дийлэнхэд хийсэн БНХАУ-ын вакцин хамгаалалт муу байгаа нь бидний судалгаа, гадагшаа явуулсан сорьцноос батлагдлаа. Гэхдээ энэ вакцин сайн суурь болж чадах нь шинжилгээгээр харагдаж байгаа нь сайн хэрэг. Өөрөөр хэлбэл, III тунгийн суурийг сайн тавьж өгч байгаа нь анзаарагдаж байгаа.
ОХУ-ын “Спутник”, БНЭУ-ын “АстраЗеника” вакцины хувьд ч төдийлөн сайн үр дүнд хүрээгүй нь судалгаанаас харагдлаа. Харин “Файзер” арай дөнгүүр үр дүн үзүүлжээ. Иймд манай улс ирэх аравдугаар сараас урьтаж вакцины III тунг эхлүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна” гэлээ.
Дээрх судалгааг ЭМЯ, ХӨСҮТ, “Оном” сан хамтран АНУ-ын Станфордын их сургууль, Колумбиагийн их сургууль болон Ѳвчний хяналт урьдчилан сэргийлэлтийн тѳвийн (US CDC) эрдэмтэдтэй хамтран хийж буй аж.

Хариулах