Энэ долоо хоногт Бээжин хотноо жил тутмын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болж байгаа бөгөөд Хятадын өнцөг булан бүрээс 3,000 орчим төлөөлөгч оролцож байна.

Хурлын нээлтийн үеэр Ерөнхий сайд Ли Цян Хятадын эдийн засгийг эрчимжүүлэхэд чиглэсэн хэд хэдэн арга хэмжээг тодорхойлоод, энэ онд эдийн засгийн өсөлтийг 5%-д хүргэх амбицтай зорилт тавьж байгааг танилцуулжээ. 

Хэдэн арван жилийн турш Хятадын эдийн засаг гайхалтай хурдацтай хөгжиж, албан ёсны тоо баримтаар дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) жилд дунджаар 10% орчим өссөн.

Харин өнгөрсөн онд Хятадын эдийн засаг 5.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Бээжин үүнийг тийм ч бага үзүүлэлт биш гэж харж байгаа ч зарим шүүмжлэгчид бодит өсөлт үүний гуравны нэгээс бага байх магадлалтай гэж харж байна.

2024 оны зорилт нь ч мөн Дэлхийн банк болон Олон улсын валютын сангаас гаргасан төсөөллөөс өндөр байгаа юм.

Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний зэрэгцээ Ли Цян батлан ​​хамгаалахын зардлыг 7.2%-иар нэмэгдүүлэх төлөвлөгөөг зарлав.

2013 онд буюу Ши Жиньпинийг төрийн эрхэнд гарах үед Хятадын батлан хамгаалахын төсөв 720 тэрбум юань байсан бол энэ онд 1.67 их наяд юань (230.60 тэрбум доллар) болж нэмэгджээ. Мөн зардлын өсөлт нь дотоодын эдийн засгийн өсөлтийн жилийн зорилтоос тогтмол давж ирсэн байна.  

Лондонд төвтэй Олон улсын стратегийн судалгааны хүрээлэн (IISS)-ийн мэдээлснээр Хятадын засгийн газар батлан хамгаалах салбарын төсвөө 30 дахь жилдээ дараалан нэмэгдүүлж байгаа нь энэ аж. 

Түүнчлэн засгийн газрын ажлын тайланд Тайваньтай дахин нэгдэх тухай асуудлын талаар дурдахдаа энх тайван аргааргэсэн тодотгол ашиглаагүй нь Хятадын Тайваний талаар байр суурь илүү хатуу болсны шинж тэмдэг гэж ажиглагчид үзэж байна.

Сүүлийн жилүүдэд бүс нутаг дахь Хятадын цэргийн ажиллагаа нэмэгдэхийн хэрээр ардчилсан засаглалтай Тайвань болон Зүүн Азийн бусад орнуудын эсрэг хурцадмал байдал улам нэмэгдээд байгаа.

Сингапурын Ражаратнам дахь Олон Улсын Судлалын Сургуулийн (RSIS) батлан хамгаалахын эрдэмтэн Ли Минжяны хэлснээр Хятадын эдийн засаг хүнд байгаа хэдий ч Бээжингийн батлан хамгаалахын төсөвт орхигдуулдаггүй хамгийн чухал хүчин зүйл бол Тайвань юм.

Эх сурвалж: Reuters

#ХЯтад, #Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал, #2024 оны төсөв, #эдийн засгийн өсөлт, #батлан хамгаалахын зардал,