Live
БОЛОВСРОЛ

ФОТО: БШУ-ны сайд асуудлаа дундаа хийе гэлээ. Бид НАЙМААЧИД биш ХӨГЖИМЧИД. Тэмцэл зогсохгүй

МУК (Монгол Улсын Консерватори)-ийн газрыг хамгаалах түр хорооноос БШУ-ны сайд Л.Энх-Амгалантай уулзсан асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр багш нар “БШУ-ны сайд Л.Энх-Амгалан биднийг “сүрдүүлсэн”. Эсэргүүцэл өрнүүлж байгаа багш нарын ард хэн байгааг мэднэ. Асуудлаа дундаа хийе гэж байна. Бид НАЙМААЧИД биш, бид ХӨГЖИМЧИД юм шүү” гэлээ.

МУК (Монгол Улсын Консерватори)-ийн газрыг хамгаалах түр хорооноос БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд өгсөн шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН танаа

  1. Монгол Улсын Консерваторийн хашаанд Боловсролын Үнэлгээ, Мэдээллийн Төвийн барилга барих асуудлыг эрх зүйн чадамжгүй гэрээн дээр үндэслэн, холбогдох хууль тогтоомжуудыг зөрчин  хууль бус ажиллагаа явуулж буйг нэн даруй зогсоох,

(Шаардлага 1-д хамаарах холбогдох хууль тогтоомжууд:

Боловсролын тухай хуулийн 42.1, 42.4, 42.5, 42.6, 42.7, 42.8 42.9

Барилгын тухай хуулийн 7-р зүйл бүхэлдээ.

Хуулийн заалтуудыг хавсралтаас үзнэ үү.)

2. Монгол Улсын Консерваторийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүү нь дур мэдэн, эрх үүргээс хэтэрсэн хууль бус шийдвэрүүдийг  удаа дараа гаргасан тул нэн даруй үүрэг гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, захирлын сонгон шалгаруулалт явуулах,

(Шаардлага 2-д хамаарах бичиг баримт, хууль тогтоомжууд:

  1. БСШУС-ын Сайдын 2019 оны 04-р сарын 08-ны өдрийн А/202 тоот тушаалын хавсралтыг хуурамчаар үйлдсэн,
  2. МУК-ийн сургалт, Эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Ш.Ариунааг үндэслэлгүйгээр халсан.
  3. МУК-ийн багш нарын хөдөлмөрийн гэрээн дэх заалтыг дур мэдэн өөрчилсөн,
  4. МУК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны 2021-2022 оны хамтын гэрээг өнөөдрийг хүртэл хийгээгүй.
  5. МУК-ийн шинэ өргөтгөлийн үүдэнд байх бичиг хэрэг, бэлэг дурсгалын дэлгүүрийг түрээсийн төлбөр тогтоохгүйгээр төрийн өмчийг ашиглуулж байгаа.
  6. БШУЯ-ны Аудитын 2020 оны 10-р сарын 19-ны 13/2242 шийдвэрийг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй,
  7. МУК-ийн төгсөгчдийн баримт бичиг буюу Дипломыг үндэслэлгүйгээр дур мэдэн өөрчилж стандартыг зөрчсөн.
  8. 2021 оны магистрын төгсөгчийн дипломыг хавсралтгүй олгож гомдлыг буцааснаар хавсралтыг олгосон.
  9. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг.,
  10. 2020 оны 02-р сард зарлагдсан бүтцийн сургуулийн захирал, тэнхимийн эрхлэгч нарын сонгон шалгаруулалтыг өөрийн эрх ашигт нийцүүлэн сонголт хийсэн.
  11. МУК-ийн багш ажилчдын дунд ажлын байрны дарамт,  хяналтын камерыг ашиглан хэн хэнтэй уулзсныг хянах, хардах гэх мэт харилцааг үүсгэдэг,
  12. Багш ажилчдыг хагалган бутаргах үйлдлийг хийх нь элбэг.
  13. Багш ажилчдыг албан тушаал, цолоор өөртөө урвуулж удирдлагын арга хэлбэрт ашигладаг.
  14. Багш, хамт олны саналыг авахгүйгээр Эрдмийн зөвлөл, Уран сайхны зөвлөлийн шийдвэрийг дур мэдэн гаргаж эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг,
  15. БШУСайдын тушаалаар  2020 оны 09-р сард яамны дотоод аудитаас гаргасан зөвлөмжийг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй.
  16. Боловсролын тухай хуулийн 42,9, 48.1, 48.2, 48.3 заалтуудыг зөрчсөн.

Бичиг баримтын дэлгэрэнгүй тайлбарыг хавсралтаас үзнэ үү.)

3. Монгол Улсын Консерваторийн УЗ-ийн үүсгэн байгуулагчийн төлөөлөл нь хариуцлагагүй ажиллаж хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул нэн даруй өөрчлөн шинээр байгуулагдсан Соёлын Сайдтай зөвшилцөж тус яамны төлөөллийг оролцуулан БШУ-ны Сайд, Төрийн төлөөллийн бүрэлдэхүүнийг шинэчлэн томилохыг шаардаж байна гэжээ.

ФОТО:

Гэрэл зургийг MPA.mn/Д.Занданбат

6 сэтгэгдэл

  1. Ээж

    2021-07-20

    Дэмжиж байна

  2. Шударгаар хэлэгч

    2021-07-20

    Ээ чааваас даа ямар инээдтэй өрөвдөлтэй толгойгүй чадваргүй багшинцаруудтай юм дээ…

    • З

      2021-07-21

      Таны багшинцарууд гээд бгаа хүмүүс ардын, гавьяат, төрийн шагналтнуудуу тээ? Таны сонорыг мялааж сэтгэлийг баясгадаг урлагийнхан энэ багшанцруудаар чинь заалгаж суралцаж төгсдөг юмшдээ

  3. Hm

    2021-07-20

    Enkh-Amgalan uuruu naimaachin bolohoor tuugeeree l setgej huurhii

  4. ИРГЭН

    2021-07-20

    Аль ч талаас харсан КОНСЕРВАТОРИЙН БАГШ, ХАМТ ОЛНЫ ЗӨВ! Яагаад багахаан ногоон байгууламжтай, сургуулиа хөгжүүлэх газартай байж болохгүй гэж? Яахаараа Үнэлгээний төвийг өөр газар байршуулж, барилга барьж болохгүй гэж? Чанаргүй олон их, дээд сургууль, коллежоо цөөл л дөө! Тэдний суларсан байрыг ашигла! Энх-Амгалан Сайдаа уурлах, дарамтлах хэрэггүй! “Дундын хувилбар” гэж байгаад молигоддог гэж Таныг ярихым билээ, БИД ХУУРТАХГҮЙ !!!

  5. Зочин

    2021-07-20

    Нарийн мэргэжлийн Монголд 80 гаруй жил болсон ганц мэргэжилтэн бэлддэг сургуулийг дэлхийн жишигт хөгжүүлж, улс анхааралдаа аваачээ!!!!! Засгийн газраа????!!!! Энэ сургуулийг төгссөн төгсөгч бүр монголдоо төдийгүй дэлхийд алдар цуугаа гайхуулж, эх орноо сурталчилан таниулж, мэргэжил нэгт нөхдөдөө гайхагдаж үргэлж манлайлан явдаг юм. Хэрэв эдгээр багш төгсөгчдийн шаардлагыг эв зүйгээр шийдэж өгөхгүй бол монголын өнцөг булан бүрт суугаа соёл, урлагийн мэргэжил нэгт нөхдүүд маань бүгд босгооно гэдгийг анхаараарай!!!!!!!!!!!!

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet