Токиогийн Олимп: АНУ-ын эмэгтэй гимнастикчийн Ковид-19 шинжилгээний хариу эерэг гарчээ

АНУ-ын эмэгтэй гимнастикчийн Ковид-19-ийн шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд багийн нэг гишүүн ойрын хавьтал болжээ. Хоёр тамирчинг зочид буудалд тусгаарлаж, одоогоор өвчний шинж тэмдэг илрээгүй байна. Харин АНУ-ын Олимпийн Хороо (USOC) эмэгтэйчүүдийн уран гимнастикийн багийн гишүүний хариу эерэг гарсныг баталсан ч тамирчны талаар нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Зохион байгуулагчдын мэдээлснээр Олимпийн наадмын тамирчдаас гадна хэвлэл мэдээллийн хэрэгсэл, гэрээт гүйцэтгэгчид болон бусад ажилтнуудыг оролцуулан нийт эерэг тохиолдлын тоо 62 болсон байна.
“Токио 2020”-ын ковидын эсрэг арга хэмжээг хянаж байгаа доктор Брайан МакКлоски батлагдсан эерэг тохиолдлууд нь халдварыг бууруулах систем ажиллаж байгааг нотолж, тоглолтын үеэр вирус тархах эрсдэлийг багасгаж байгааг хэлжээ. Мөн ийм зүйл болохыг таамаглаж байсан бөгөөд “Хэрэв бид шинжилгээний хариу бүгд сөрөг гарна гэж бодож байсан бол эхний ээлжинд шинжилгээгээ хийх гэж төвөгшөөхгүй. Бид шинжилгээг хийж байгаа нь халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг илрүүлэх арга юм” гэжээ. МакКлоски онцгой байдлын төлөвлөлтөд мэргэшсэн хүн бөгөөд Лондон-2012 Олимпийн үеэр нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний төлөвлөлтийн ажлыг удирдаж байсан юм.
Эх сурвалж: BBC

Хариулах