Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт орших жоншны бичил уурхайд өчигдөр хүн амиа алджээ.
Тодруулбал, тус аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 километрт орших Баян-Адарга сумын Хөлийн холбоо гэх газар иргэн Г-гийн эзэмшлийн жонш олборлодог бичил уурхайд 30 настай, эрэгтэй иргэн Б-ын татлага нь тасарч, 40 метрийн гүнд унаж, нас барсан тухай дуудлагыг өчигдөр 16:44 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид 20:31 цагт очиж хоёр цаг гаруй ажиллаж цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албанд шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах