COVID-19

Хүүхдээ Ковид 19-ийн халдварт өртөхөөс хэрхэн хамгаалах вэ?

Гэрэл зургийг MPA.mn

-Эцэг эх асран хамгаалагч нарын анхааралд-

Монгол Улсад өнгөрсөн хугацаанд Ковид 19-ийн халдвараар өвчилсөн нийт 32,360 хүүхэд байна.  Үүнээс өнөөдрийн байдлаар хэвтэн эмчлүүлж буй 2,486 хүүхэд байгаа аж.

Вирус нь халдвар авсан хүний амьсгал, агаар дусал (ханиалгах, найтаах, ярих, дуулах үед үүсдэг) нь ойролцоох хүмүүсийн ам хамар, нүд рүү орох замаар ихэвчлэн халдварладаг. Хүмүүс вирусээр бохирлогдсон гадаргууд хүрсний дараа ам, хамар, нүдэндээ гараа хүргэж халдвар авдаг байна.

Бүх насны хүүхэд КОВИД-19-ийн халдвараар өвчилж болно. Хүүхэд болон насанд хүрэгчдэд ижил төстэй шинж тэмдэг илэрдэг ч ерөнхийдөө хүүхдүүд насанд хүрэгчдээс харьцангуй хөнгөн өвчилдөг гэх судалгаа байгаа ч хүүхэд тээгч болох аюултай. Тиймээс хүүхдэд өөрийгөө яаж халдварт өвчнөөс хамгаалах дадал зуршлийг өдөр тутамд энгийнээр хэвшүүлэх нь:

1. Ширээ, 00, хүүхдийн тоглоом, хаалганы бариул гэх мэт хүний гар их хүрдэг эд зүйлсийг тогтмол цэвэрлээрэй.

2. Хүүхдээ дор хаяж гараа 20 секунтын турш савангаар тогтмол угаалгаж хэвшүүлээрэй.

3. Гадагш гарахад нь амны хаалтыг тогтмол зүүлгээрэй.

4. Хүний бөөгнөрлөөс зайлсхийх дадалд хэвшүүлээрэй.

5. Хүүхдэд хүн хоорондын зай 1.5м барих дадлыг сайн хэвшүүлж, бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүйгээр тоглох аргыг зааж өгөөрэй.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet