МОНГОЛБАНК

Монголбанк зургадугаар сард 2.3 тн үнэт металл худалдан авчээ

Гэрэл зургийг MPA.mn

Монголбанк өнгөрсөн зургадугаар сард 2.3  тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 9.3 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.5 тн-оор буурсан үзүүлэлт юм. Тус сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 112.5 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 107 кг үнэт металл худалдан авсан аж.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш өнгөрсөн сард 167,924.18 төгрөг байлаа.

График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2021 оны 6 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet