07.19: Сүүлийн 24 цагт 1171 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас барлаа

Гэрэл зургийг MPA.mn
ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 1171 тохиолдол шинээр илэрчээ. Нийт илэрсэн тохиолдлын 544 нь Улаанбаатар хотод, 727 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн зургаан хүн нас барж, нийт эндэгдэл 740 боллоо.
Өнгөрсөн хоногт нас барсан иргэдийн хүйсийн тухайд таван эмэгтэй, нэг эрэгтэй бөгөөд насны тухайд 41-60 насны хоёр, 61-80 насны хоёр хүн нас барсан байна.


Хариулах