СПОРТ

Монголын багийн түрүүч Токио хотноо очоод байна

“Токио-2020” Зуны XXXII олимпын наадамд оролцох Монголын багийн эхний хэсэг Японы нийслэл Токио хотноо газардлаа.

Бокс, 3х3 сагсан бөмбөг, сэтгүүлчдийн төлөөлөл болон МҮОХ-ны штабын ажилтнууд бүхий 25 хүний бүрэлдэхүүнтэй Японд очоод байгаа Монголын төлөөлөгчдийг маш нарийн хяналт шалгалтын дор цааш нэвтрүүлж байгааг багийн гишүүд мэдээлэв. 

Манай боксчид олимпын өмнөх бэлтгэлээ Шимада хотноо базаах бол 3х3 сагсан бөмбөгийн баг Яизү хотноо бэлтгэл сургуулилтаа хийх юм.

Монголын 3х3 сагсан бөмбөгчдийн хувьд 24-нд Итали, АНУ-ын багтай эхний тоглолтоо хийх хуваарьтай. Мөн энэ өдөр боксын эрэгтэйчүүдийн 57 кг жингийн тулаанууд болох юм. Харин 25-ны өдөр Монголын эрх авсан тамирчид тулалдах эрэгтэйчүүдийн 63 кг, эмэгтэйчүүдийн 75 кг жингийн тоглолтууд эхэлнэ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet