Тэтгэврийн зээлийг тэглэх асуудал иргэдийг талцуулж, энэ өдрүүдэд нийгмийн дундах хамгийн халуун сэдэв боллоо. Тэгвэл тэтгэвэр тойрсон дараах тоон мэдээллээс та нэгийг бодож, хоёрыг тунгаана биз ээ.
- Нийгмийн даатгалын сангаас 2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар 421.1 мянган иргэн тэтгэвэр авч байна.
- Улсын хэмжээнд дундаж тэтгэвэр 376.9 мянган төгрөг бөгөөд тэтгэвэр авагчдын 53.8 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 270.0-370.0 мянган төгрөг авч байгаа аж.
- 2019.12.31-ний байдлаар тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 229.4 мянган хүн 763.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
- Тэтгэвриййн зээл авагчдын дийлэнх нь арилжааны банкнаас өрх гэрийн санхүүгийн хэрэгцээг хангах, хүүхдийн сургалтын зардлыг санхүүжүүлэх, бусад зээлийн өр, хүү төлбөрийг төлөх зэрэг зорилгоор зээл авчээ.
- Тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар бүрдүүлэх аж.
- Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө, 1117.1 кг алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тооцооллоор цэвэр ашиг нь 1 их наяд 50.4 тэрбум төгрөг болохоор байгаа юм.
- Нийт тэтгэврийн зээлтэй байгаа иргэдийн 90 хувь нь буюу 207 мянган ахмад нь 6 саяас доош төгрөгийн зээлтэй. Өөрөөр хэлбэл, 10 саяас дээш зээлтэй нийт 5000 хүн байна.
Falsified Medications Are A Huge Global Problem

buy cialis online
2021-01-05
hello guos 9128738518