СПОРТ

ФОТО: Монголын баг олимпод бэлэн

Гэрэл зургийг MPA.mn

“Токио 2020” зуны олимпын наадамд эх орондоо төлөөлөн оролцох Үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс төрийн далбаагаа гардан авлаа. Зуны олимпын 32 дахь удаагийн наадамд манай улсаас спортын 12 төрлөөр 43 тамирчин, 16 дугаар паралимпын наадамд спортын зургаан төрөлд есөн тамирчин оролцож, хурд хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорих юм.

Ташрамд, олимпын наадам нь Япон улсын нийслэл Токио хотноо энэ сарын 23-наас наймдугаар сарын 8-нд, харин Паралимпийн наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5 хүртэл үргэлжлэх юм.

“ТОКИО-2020” ОЛИМПЫН НААДМЫН БУУДЛАГЫН ТӨРӨЛД:

О.Гүндэгмаа, Э.Даваахүү, О.Есүгэн, Ц.Анударь,

БАЙТ ХАРВААНЫ ТӨРӨЛД:

Б.Отгонболд, Б.Урантунгалаг,

“3Х3” САГСАНБӨМБӨГИЙН ТӨРӨЛД:

О.Хулан, М.Цэрэнлхам, Э.Чимэддолгор, Б.Солонго, Б.Болор-Эрдэнэ, Д.Ганзул,

БОКСЫН ТӨРӨЛД:

Э.Цэндбаатар, Б.Чинзориг, М.Мягмаржаргал,

ЖҮДОГИЙН ТӨРӨЛД:

Д.Амартүвшин, Ё.Басхүү, Ц.Цогтбаатар, Саид Моллаи, Г.Алтанбагана, Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр, М.Уранцэцэг, Л.Сосорбарам, Д.Сумъяа, Б.Ганхайч, О.Мөнхцэцэг,

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТӨРӨЛД:

Э.Бэхбаяр, Т.Тулга, М.Лхагвагэрэл, Ц.Намуунцэцэг, Б.Болортуяа, Б.Хонгорзул, Х.Болортуяа, С.Батцэцэг, О.Бурмаа,

ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТӨРӨЛД:

Б.Сэр-Од, Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа,

ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ТӨРӨЛД:

М.Анхцэцэг, Э.Билэгсайхан,

ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТӨРӨЛД:

Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ,

УСАНД СЭЛЭЛТИЙН ТӨРӨЛД:

М.Дэлгэрхүү, Б.Энххүслэн нарын тамирчид өрсөлдөнө.

“ТОКИО-2020” ПАРАЛИМПЫН НААДМЫН ПАРА БУУДЛАГЫН ТӨРӨЛД:

З.Ганбаатар,

ПАРА БАЙТ ХАРВААНЫ ТӨРӨЛД:

Н.Мөнхбаатар,

ПАРА ПАУЭРЛИФТИНГИЙН ТӨРӨЛД:

Э.Содномпилжээ,

ПАРА ТАЭКВОНДОГИЙН ТӨРӨЛД:

Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа,

ПАРА ЖҮДОГИЙН ТӨРӨЛД:

А.Мөнхбат, С.Ядамдорж,

ПАРА ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТӨРӨЛД:

Д.Саруултөгс, П.Энхманлай нарын 9 тамирчин эрхээ аваад байна.

Гэрэл зургийг MPA.mn

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet