НИЙГЭМ

УЕПГ: Хүүхэд хохирсон хэргийн 20.6 хувь нь хүчиндэх гэмт хэрэг байсан

Улсын ерөнхий прокурорын газар болон Нийслэлийн прокурорын байгууллагаас энэ оны эхний хагас жилд хяналт тавьж шийдвэрлэсэн хэргийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Хүүхэд хохирсон хэргийн:

  • 20.6 хувь нь “Хүчиндэх”,
  • 16.7 хувь нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”,
  •  4.4 хувь нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар бүлэгт заасан “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг”-ийн улмаас хохирчээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар бүлэгт заасан хүүхдийн эсрэг 51 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 39.2 хувь нь “Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах”, 23.5 хувь “Хүүхдийг хаях, төөрүүлэх тэнүүчлэлд хүргэх”, 19.6 хувь нь “Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх” гэмт хэрэг байна. Үүнээс 19 хэргийг прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна хэмээн УЕПГ-аас мэдээллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet