НИЙГЭМ

Наадам, амралтын өдрүүдэд Замын-Үүд боомт хэвийн ажиллана

Гэрэл зургийг MPA.mn

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 11-15-нд амрахаар заасан байдаг. Энэ жил Улсын баяр наадмыг тэмдэглэхгүй ч  Засгийн газраас ес хоног амрах шийдвэр гарсан. 

Тэгвэл дээрх бүх нийтийн амралтын өдөр Замын-Үүдийн боомт амрахгүй, ажиллах юм. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Өчигдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Замын-Үүд боомтын ачаа барааны эргэлтийг нэмэгдүүлэхэд шаардлагатай төсөв мөнгөний асуудал шийдэгдсэн.Хэд хэдэн  ариутгалын цэг нээхээр болсон. Мөн долдугаар сарын 9-нөөс эхлээд ес хоног улс орон даяар амарна. Гэхдээ Замын Үүд боомт бүх нийтийн амралтын өдрүүдэд ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ асуудлыг Засгийн Газарт хүргүүлнэ. Түүнчлэн Замын-Үүдийн чөлөөт бүсийн хашааг ашиглаж Эрээн боомтоос орж ирж байгаа барааг халдваргүйжүүлэх шаардлагатай” гэсэн юм. 

Т.САЙХАН

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet