ДЭЛХИЙН МЭДЭЭ

ОХУ-д 28 зорчигчтой онгоц сүйрчээ

Өнөөдөр 28 зорчигчтой зорчигч тээврийн онгоц Оросын зүүн хязгаарт осолджээ. Нисэх онгоц Камчаткийн зүүн хойгт бүсчилсэн замаар нисэж байсан, амьд үлдсэн хүн байхгүй гэж Оросын мэдээллийн агентлагууд мэдээлэв.

Тодруулбал, Камчаткийн уулархаг хойгт бүс нутгийн чиглэлд нисэж байсан Зөвлөлт холбоот улсад үйлдвэрлэсэн Ан-26 онгоц нь Охотскийн тэнгисийн ойролцоох Палана хотод газардахаасаа 10 минутын өмнө нислэгийн удирдлагын төвтэй холбоо тасарсан гэж албаныхан мэдээлэв. Агаараас эрэн хайх багийнхан хэдэн цагийн дараа тэнгисийн ус болон эрэг дээрээс онгоцны их биеийн хэсгүүдийг олжээ.

Онгоцыг газардах оролдлого хийх үед манантай байсан бөгөөд хоёр дахь оролдлогоо хийхдээ хадан хясаа мөргөсөн хэмээн таамаглаж байгаа юм. Энэ үйл явдал нь Орос улсад сүүлийн гурван жил хагасын хугацаанд болсон гурав дахь том нисэх онгоцны сүйрэл болж байна.

ОХУ-ын нисэхийн салбар сүүлийн жилүүдэд шинэчлэгдэж, тус улсын агаарын тээврийн Аэрофлот компани нь 200 орчим Боинг, Эйрбас онгоцоор нислэгээ үйлдэх болсон. Гэвч зарим тохиолдолд алслагдсан бүс нутаг руу дуу чимээ ихтэй, нам доогуур нисдэг, Зөвлөлт холбоот улсын үеийн тийрэлтэт онгоцнууд нислэг үйлдсээр байна.

Камчатка бус нутгийн агаарын тээврийн компани Петропавловск-Камчатка чиглэлээс гадна долоон хот, тосгодод нислэг үйлддэг байна. Тус агаарын тээврийн компанийн гүйцэтгэх захирал Алексей Храбров осолдсон онгоцыг “аюулгүй байдлын хэм хэмжээнд бүрэн нийцүүлэн засвар үйлчилгээ хийсэн” гэж мэдэгдсэн.

Осолдсон онгоцыг анх 1982 онд ашиглаж эхэлсэн бөгөөд өмнө нь Африкийн Air Mali болон НҮБ-д харьяалагдаж байгаад 2013 оноос хойш Камчаткад нислэг үйлдэх болсон гэж төрийн мэдлийн агентлаг Tass мэдээлэв.

Сүйрлээс хойш хэдхэн цагийн дотор бүс нутгийн засгийн газар онгоцонд байсан хүмүүсийн нэрсийг зарласан. Үүнд багийн зургаан гишүүн, 22 зорчигч, түүний дотор хоёр хүүхэд байжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet