БЗД-ийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60тн газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч, шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 24-ний өдрийн  01:07 цагт НОБГ-т цагт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 35, 63 дугаар анги болон Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Энэ үеэр гурван гал сөнөөглч амиа алдаж, 11 иргэн гэмтсэн харамсалтай хэрэг гарлаа.

ИРГЭДИЙН АНХААРАЛД:

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024.01.24-ний 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин осолдож ихээхэн хэмжээний дэлбэрэлт үүссэний улмаас  ойр орчмын барилга байгууламж, автомашин шатсан тул Е-Мартын худалдааны төвийн зүүн урд уулзвар,  Баянмонгол хорооллын урд зам, Дүнжингарав худалдааны төвийн урд зам, Нарантуул худалдааны төвийн баруун урд уулзвараас урагш замын хөдөлгөөнд хязгаарлалт хийж тухайн орчимд галыг унтраах, өртөж хохирсон оршин суугч иргэдэд тусламж үзүүлэх ажиллагаа явагдаж байна.

Иргэд, жолооч та бүхэн  өөрсдийн аюулгүй байдлын хангаж тухайн орчмоор зорчихгүй байхыг анхааруулж байна.
Хэрэг болсон газрын ойр орчимд 200-500 метр зайд түр хугацаагаар хязгаарлалт хийж байгаа тул автомашин болон явганаар зорчихгүй байхыг анхааруулж байна.

#онцолсон, #live,