Live
БОЛОВСРОЛ

Монгол Улсын Консерватори “БАРЬЦАА”-нд орж, эзэмшлийн ГАЗРАА бусдад өгсөн үү

Болсон үйл явдлын талаар Монгол Улсын Консерваторийн Утсан хөгжмийн тэнхмийн багш Д.Амармэнд, Д.Галбадрах нар ийн ярьж байна.

Мэргэжлийн хөгжимчин, бүжигчин, дуучин, циркчин бэлтгэн гаргадаг цорын ганц улсын сургууль бол Монгол Улсын Консерватори юм. Тэгвэл тус байгууллага “барьцаа”-нд орж, өөрийн эзэмшлийн газраа алдахад хүрчээ. Тодруулбал, сургуулийн хашаанд Боловсролын Үнэлгээний Төвийн барилга барихаар ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ ажлын оронд Консерваторийн барилга шинэчлэх ажил яригдаж, эхлэх гэнэ. Харин сургуулийн захиргааны зүгээс багш, ажилчдад ямар ч тодорхой мэдээлэл өгөөгүй төдийгүй “Та бүхэнд хамаагүй. Удирдлагын түвшинд шийдэх асуудал” гэж хариулсан байна.

ФОТО: Монгол Улсын Консерватори 80 жилийн түүхтэй. Сургуулийн хуучин барилга ашиглалтын шаардлага хангахаа болиод 20 орчим жил болсон эмзэг шалтгаан нь бусдад газраа алдахад хүргээд байна.

Шинээр хатгасан хашааны цаана ашиглалтын шаардлага хангахаа болиод 20 жил болсон Монгол Улсын Консерваторийн хичээлийн байр харагдаж байна. 2021.07.06
Боловсролын Үнэлгээний Төвийн барилгыг барьж буй газар. 2021.07.06
Хатгасан саарал хашааны цаана Боловсролын Үнэлгээний Төвийн барилгыг барьж эхэлжээ.
Монгол Улсын Консерваторийн хичээлийн хуучин байр. 2021.07.06
Ашиглалтын шаардлага хангахаа болиод 20 жил болсон Монгол Улсын Консерваторийн байгууламжийн нэг хэсэг нь харагдаж байна. 2021.07.06
Монгол Улсын Консерваторийн шинэ барилга.
2013 онд ашиглалтад орсон Монгол Улсын Консерваторийн шинэ барилга суулт өгч эхэлжээ. Суулт өгч, цуурсан хэсгийг дахин шавардсан байдал. 2021.07.06
2013 онд ашиглалтад орсон Монгол Улсын Консерваторийн шинэ барилга хэзээний суулт өгч эхэлжээ. Суулт өгч, цуурсан хэсгийг дахин шавардсан байдал. 2021.07.06

Харин Боловсролын үнэлгээний төвийн тухайд, БСШУЯ-ны сайдын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 392 дугаар тушаалаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдон боловсролын чанарт үнэлгээ хийх, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх үүрэгтэй хоёр хүний орон тоотой байгуулагдаж байсан бол өнөөдөр дөрвөн хэлтэс, 38 албан хаагчтай мэргэжлийн байгууллага аж.

4 сэтгэгдэл

  1. Зогс

    2021-07-06

    Газрын луйвраа зогсооооооо

  2. Сүхгэрэл

    2021-07-07

    Олноороо бүгдээрээ нэгдэе ээ…Олны хүч оломгүй далай шүү…

  3. Demjij bn

    2021-07-07

    Tiim shuu negdetageeey

  4. Zogsooooo

    2021-07-07

    Turiin heden surguuliin gazriig luiwardahaa zogsooooo

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet