Live
COVID-19

ЭМЧ НАР: Ажил хаяна

Сүхбаатарын талбайд эмч нар цалин нэмүүлэх шаардлага тавьж, жагсаж байна. Тэд нийт эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж долдугаар сарын 2-ноос эхлэн Төв талбайд жагсаж буй юм. Тэдэнтэй  Ж.Чинбүрэн тэргүүтэй УИХ-ын гишүүд уулзаж, салбарын бодит нөхцөл байдал, тэдний хүсэлт шаардлагыг нь сонслоо.

Гэрэл зургийг MPA.mn

Эмч нар ажил хаяхад бэлэн, хаяна гэдгээ энэ үеэр хэллээ. Мөн “Монголын эрүүл мэндийн салбар туйлдлаа, энэ нөхцөл байдал удаж байна. Эрүүл мэндийн салбарынхан ард түмэндээ хайртай, мэргэжилдээ дуртай, үнэнч. Бидний үндсэн цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж байна. Одоо 3100 эмч, сувилагч халдвар авсан. Бид долдугаар сарын 1-нээс хойш шаардлага хүргүүлж, дуу хоолойго нэгтгэж байгаа ч харамсалтай нь өнөөг хүртэл төр, засгаас ямар нэгэн тодорхой хариу өгөөгүй. Бидний ачаалал өмнөхөөсөө 3-5 дахин нэмэгдсэн. 14 хоног, бүтэн сараар гэртээ харих ч завгүй ажиллалаа. Монголын бүх эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарынхан цалингаа нэмүүлэхийг шаардаж байгаа. Энэ жагсаал улс төрийн захиалга биш, нийгмийн шаардлага” гэсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet