ДЭЛХИЙН МЭДЭЭ

Зургаан сая гаруй га талбай шатаж, 19 хүн амиа алдаад байна

Тус улсын нийслэл Канберра хотын агаарын бохирдол “эрүүл мэндэд аюултай” түвшнээс 26 дахин даваад байгаа тухай “The Canberra Times” сонинд мэдээлжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Австрали Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Дэйв Воусэнийг хүлээн авч уулзлаа. Австрали Улсын Шинэ Өмнөд Уэльс болон Күинслэнд мужид ойн түймэр гарч хүний амь нас үрэгдэн, их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан Монгол Улс мөнгөн тусламж үзүүлсэнд Элчин сайд талархал илэрхийлэв. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны илрэл болсон тусламжийг гамшигт өртсөн иргэдэд шаардлагатай байгаа зүйлд зарцуулна гэдгээ хэлсэн юм.

Энэ тусламж монголчууд Австрали Улс, тус улсын ард иргэдтэй сэтгэл санаа нэг байгаагийн илэрхийлэл. Цаашид гамшгийг хохирол багатай даван гарна гэдэгт итгэлтэй байна гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв. Зургаан сая гаруй га талбайг хамарсан түймрийн улмаас 19 хүн амь насаа алдаж, эд материалын асар их хохирол учраад байгаа аж.

Австралийн “Блю Монтейн” уулархаг хөндий, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, ой мод, бутархаг газрууд, Мелбурн, Сидней хотууд бараг бүхэлдээ түймэрт автжээ. Сидней хотын агаарын чанар  өнгөрсөн сарын байдлаар аюултай түвшнээс 11 дахин их байсан. Харин тус улсын нийслэл Канберра хотын агаарын бохирдол “эрүүл мэндэд аюултай” түвшнээс 26 дахин даваад байгаа тухай “The Canberra Times” сонинд мэдээлжээ.

Шинэ Өмнөд Уэльсд л гэхэд 3.6 сая га газар шатсан бол,  Квинслэндэд 250 мянган га, Өмнөд Австралид 91 мянган га, нийт 5.1 сая га газар түймэрт автаж, хагас тэрбум орчим амьтан устаад байгаа талаар  тус улсын Гал унтраах албанаас мэдээлж байна. Түүнчлэн судлаачид коала баавгайнуудын амьдрах таатай орчны 30 хувь нь шатаж үгүй болсон гэдгийг онцолж байна. Австралийн орон нутгийн хэвлэлүүд нөхцөл байдал хяналтаас гарч эхэлсэн тухай мэдээлж эхлээд байна.

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet