ДЭЛХИЙН МЭДЭЭ

“Brent” маркийн нефтийн үнэ 77 ам.доллар давжээ

Нэг торх “Brent” маркийн нефтийн үнэ 2018 оны 10 дугаар сарын 30-наас хойш анх удаа 77 ам.долларын босгыг давжээ.

Ийнхүү өссөний шалтгаан нь өчигдөр болох байсан “ОПЕК+” буюу Нефть экспортлогч улсуудын байгууллагын гишүүн орнууд болон гишүүн бус 11 орны төлөөлөгчдийн уулзалтыг цуцалсантай холбоотой юм.

Даваа гаргийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн есдүгээр сарын фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь  1.14 хувиар өсөж, 77.04 ам.долларт хүрсэн бол “WTI” маркийн нефтийн наймдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 76.2 ам.доллар болж, 1.14 хувиар өсжээ.

Даваа гарагт “ОПЕК +” бүлгийн хуралдаан болох байсан боловч оролцогчид албан бус зөвлөгөөн хийсэн тул эхлэх цагаасаа хоцорсон байна. Улмаар хуралдааныг цуцалсан бөгөөд хэлэлцээний шинэ товыг хараахан шийдээгүй байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet