Турк гадаадаас буцаж ирж буй иргэдээ нисэх буудлуудад вакцинжуулна

Гадаадаас буцаж ирж буй Туркийн иргэд тус улсын нисэх онгоцны буудлууд болон хилийн боомтуудад коронавирусний вакцин хийлгэх боломжтой болжээ. Энэ тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа мэдээлсэн байна.
“Бид гадаадаас ирж буй иргэддээ эхний эсвэл хоёр дахь тунг хийлгэхийг 48 нисэх буудлын 38-д нь санал болгоно. Одоогийн байдлаар 4 мужийн хилийн боомтууд дээр вакцин хийж байна” гэж тэрбээр мэдээлжээ.
Нисэх буудлуудад вакцин хийх үйлчилгээг өнөөдрөөс хоёр нисэх буудалд эхлүүлсэн байна. Үүнээс гадна, хилийн шалган нэвтрүүлэх хоёр цэг дээр хийж эхэлжээ. Вакцинжуулалтыг сайн дурын үндсэн дээр хийх аж.
Өнөөдрийн байдлаар Турк улсад 15.6 сая гаруй хүн вакцины хоёр тунг хийлгэсэн бөгөөд нийт 52.5 сая тун вакцин тарьжээ.

Хариулах