С.Баяр суллагдлаа

Гэрэл зургийг MPA.mn
Улс төрч С.Баярыг суллах шүүх хурал өнөөдөр Булган аймагт болж, түүнийг магадлангаар суллах шийдвэр гаргажээ. С.Баярт анхан шатны шүүхээс таван жилийн хорих ял оноосон бол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс таван жилийн ялыг бууруулж, 2.6 жилийн ял оноосон байсан юм.
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар ял эдлэн хоригдож буй хүн бүр магадланд орж, хорих ялаас хугацаанаас өмнө суллагдах боломжтой байдаг аж.

Хариулах