ЦАГААН ХАД: Тэг зогсолтыг энэ сарын 20 хүртэл үргэлжлүүлнэ

Гэрэл зургийг MPA.mn
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад суурьшлын бүсэд үүссэн цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ сарын 6-ныг хүртэл тэг зогсолт хийх тухай А/205 тоот захирамжийг тус сумын Засаг дарга гаргасан. Тов ёсоор маргааш өглөө тэг зогсолтын хугацаа дуусгавар болох байсан ч уг захирамжийн хэрэгжилтийг сунгаж, долдугаар сарын 20 хүртэл үргэлжлүүлэхээр болжээ.
Энэ хугацаанд Цагаан хад суурьшлын бүс дэх үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг эхлүүлж 08:00-16:00 цаг байхаар тогтоосон байна.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн Онцгой комисс

Хариулах