СОЁЛ УРЛАГ

Түүхэн сэдэвт шилдэг уран бүтээлийн шагналтнууд тодорлоо

Соёлын яамны дэмжлэгтэйгээр Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан,

  • Түүхэн сэдэвт дүрслэх урлагийн бүтээлүүдийг шинээр төрүүлэх,
  • Шинэ залуу уран бүтээлчдийн түүхэн судалгааг өргөжүүлэх,
  • Нийгмийг соён гэгээрүүлэх үйл явцад дүрслэх урлагийн нөлөөллийг нэмэгдүүлэх,
  • Хүүхэд залуучуудад зориулсан цуврал уран бүтээл хийх зорилготойгоор Монголын Урчуудын Эвлэлээс түүхэн сэдэвт шилдэг уран бүтээлийг тодруулж, шагнал гардууллаа.

Тус үзэсгэлэнгийн  шилдэгүүд өнөөдөр тодорсон бөгөөд,

1-р байранд: “АНХНЫ ДОЛОО” хэмээх Модон баримлын бүтээлээр Уран сийлбэрч, барималч Мазины Мөнхзул 

2-р байранд: “ШИНЭ ЦАГИЙН ЭХЛЭЛ” бүтээлээр Дичэндоржийн Булгантуяа

3-р байранд: “ТЭНГЭРИЙН ОДОД” бүтээлээр зураач Бямбаренчингийн Баярт-Од 

Тусгай байранд: “БОГД ХААНЫ ЧӨЛӨӨЛСӨН НЬ” бүтээлээр зураач Пүрэвдоржийн Бат-Орших 

Тусгай байранд: “ЭРХЭМЛЭЖ ЯВААРАЙ” бүтээлээр зураач Норовпэлжээгийн Мөнхбат нар тус тус шагслаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet