ЦАГ АГААР

ЭНЭ 7 ХОНОГТ: Ихэнх нутгаар халж, халалтын улмаас дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно

Гэрэл зургийг MPA.mn

Энэ 7 хоногт ихэнх нутгаар халж, халалтын улмаас дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орж болзошгүй тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Хур тунадас: 05-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 06-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 07-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8, 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи:  8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд төв болон говийн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр.

Агаарын температур: Ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна. 9-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet