07.03: 2401 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 17 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагт 9000 хүнд PCR шинжилгээ хийхэд 2401 хүнд коронавирус илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 122,740 болж байна.
Шинээр илэрсэн 2401 тохиолдол бүгд дотоодын халдвар бөгөөд,
- 1,432 нь Улаанбаатар хотод
- 969 нь орон нутагт бүртгэгдлээ.
Мөн сүүлийн өнгөрөгч хугацаанд халдварын улмаас 17 хүн нас баржээ. Ингэснээр халдварын улмаас нас барсан хүний нийт тоо 609 боллоо.









Хариулах