“Монгол ур чадвар 2023” тэмцээн CNC токарь мэргэжлийн үндэсний ялагч тодруулах сүүлийн шатны шалгаруулалтаар үргэлжилж байна.

CNC токарь мэргэжлийн гурав дахь шатны тэмцээнийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-зохион байгуулав. Уг төрлийн сүүлийн шатанд Налайх дүүрэг дэх Политехник коллежийн оролцогч Б.Эрдэнэбилэг, Барилгын Политехник коллежийн А.Нямбаяр нар өрсөлдсөнөөс үндэсний ялагчаар А.Нямбаяр шалгарч 2024 онд Бүгд Найрамдах Франц Улсад болох Дэлхийн ур чадварын 47 дахь тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй болов.

Харин “Монгол ур чадвар 2023” тэмцээний гагнуурын мэргэжлийн сүүлийн шатны тэмцээн нийслэл хотноо Техник Технологийн Политехник Коллежид болж байна. Гуравдугаар шатанд Өмнөговь аймаг дахь Политехник Коллежийн оролцогч Б.Чухал, Герман-Монголын МСҮТ-ийн оролцогч Г.Отгонцэцэг нар шалгаран өрсөлдөж байгаа юм.

Гурван үе шаттай явагдаж байгаа “Монгол ур чадвар 2023” тэмцээн гагнуур, мужаан, сантехник, өрөг угсрагч, тогооч, цахилгаан, график дизайн, CNC токарь гэсэн найман мэргэжлээр шилдгүүдээ тодруулах юм.

“Монгол ур чадвар 2023” тэмцээний төрөл бүрийн мэргэжлийн шилдгүүд 12 дугаар сарын 15-ний өдөр тодорно.

#БШУЯ, #“Монгол ур чадвар 2023” тэмцээн,