Гэрэл зургийг MPA.mn

БОАЖЯ-наас сар бүрийн эхэнд Хэвлэл мэдээлэл олон нийтэд цаг үеийн болон бусад асуудлаар нээлттэй мэдээлэл өгдөг.

Энэ үеэр ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАРаас дараах мэдээллийг хүргэлээ.

Арваннэгдүгээр сарын 09-ний өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.0-36.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Төв аймгийн Эрдэнэсант 36.0 см, Өндөрширээт 24.0 см, Увсын Малчин 21.0 см, Увсын Түргэн, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Булганы Могод 19.0 см, бусад нутгаар 0.0-15.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Бидний өдөр тутам цаг агаарын мэдээнд хүлээж авч буй температур нь агаарын температур бөгөөд энэ нь тухайн температур хүний биед хэрхэн мэдрэгдэх вэ гэдгийг шууд илэрхийлдэггүй. Тухайн температурыг хэрхэн мэдрэх нь агаарын урсгал буюу салхины хурд, чийгшлээс хамаардаг. Үүнийг хүнд “мэдрэгдэх температур” гэдэг. Хүйтэн, сэрүүний улиралд салхины хурд их байвал “мэдрэгдэх температур” нь тухайн агаарын температураас илүү хүйтэн мэдрэгддэг.

Цаг агаар эрс хүйтэрч байгаа энэ үед хөлдөлт болон осголтоос сэргийлэх энгийн хэдэн дүрмийг танилцуулъя. 

- Хүйтний улиралд спиртийн төрлийн зүйл уувал захын судас тэлснээс биеийн дулаанаа их хэмжээгээр алдаад зогсохгүй хүйтний хэмийг буруу тооцно.
- Хүйтэнд тамхи татах нь мөн захын цусны эргэлтийг багасгадаг.
- Сул чөлөөтөй хувцасла, байцаа шиг хувцасла, ингэснээр агаарын давхарга үүсч дулааныг сайн хадгалдаг.
- Давчуу гутал, ороолтгүй байх, чийгтэй бохир оймс хөлдөлтийг амархан авчирна.
- Малгай ороолт зүүж, бээлий өмсөж хэвших. Дээрх зүйлс нь цэвэр даавуун, хөвөн, ноосон материалаар хийгдсэн байвал сайн.
- Хүйтэнд төмөр, алт, мөнгөн гоёл зүүх хэрэгггүй,
- Хүйтэнд удаан хугацаагаар явахаа мэдэж байгаа бол биеээ тосолж байх хэрэгтэй.
- Салхинаас болгоомжлож байх, гадаа нойтон үстэй гарахгүй байх, санамсаргүйгээр усанд унах зэргээр хувцасаа норгочихвол нойтон хувцаснаасаа маш хурдан салж хуурай хувцас өмсөх хэрэгтэй. 
- Хүүхдүүд тоглоомондоо улайраад осгох, хөлдөх нь бий. Иймд тэднийг 15-20 минут тутамд дулаацуулж байх хэрэгтэй.
- Хамгийн сүүлд цаг агаарын мэдээгээ тогтмол сонсож, ажилаа төлөвлөн, амьдрал ахуйдаа хэрэглэж сурах юм.

#БОАЖЯ, #Цаг Уур Орчны Шинжилгээний Газар,