Нью-Йоркийн мэс засалчид дэлхийд анх удаа нүд шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай гүйцэтгэснээ мэдэгджээ. 

Арканзас мужийн өндөр хүчдэлийн шугамын ажилтан Аарон Жеймс нь 2021 онд санамсаргүй байдлаар 7200 вольтын хүчдэлд цохиулж амьд гарсан ч нүүрнийхээ ихэнх хэсгийг алдсан байна.

Энэ оны тавдугаар сарын 27-нд тэрээр нүд шилжүүлэн суулгах мэс заслаас гадна ховор тохиолддог нүүр хэсэгчлэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэжээ. Хагалгаанд 140 гаруй эмнэлгийн мэргэжилтэн оролцсон бөгөөд 21 цаг үргэлжилсэн байна.

Пүрэв гарагт NYU Langone Health-ийн мэс засалчид 46 настай Жэймс хүнд мэс заслын дараа тэнхэрч байгааг хэлээд, донор нүд нь гайхалтай эрүүл харагдаж байгааг мэдэгдэв. 

Олон хүний удаан хугацаанд боломжгүй гэж бодож байсан бүтэн нүдийг нүүрний хамтаар шилжүүлэн суулгах мэс заслыг бид анх удаа амжилттай хийсэн нь асар том амжилт юм. Бид нэг том алхам хийж, хараа сэргээх дараагийн бүлэгт хүрэх замыг заслаагэж мэс засалд оролцсон доктор Эдуардо Родригес ярьжээ.

Мэргэжилтнүүд энэ үйл явдлыг сая сая хүмүүсийн харааг сэргээх эрэл хайгуулд чухал ач холбогдолтой гэж үнэлж байна.

Гэсэн ч доктор Родригес Бид харааг сэргээнэ гэж амлаж чадахгүй. Гэхдээ бид нэг алхам ойртсон гэдэгт би эргэлзэхгүй байнагэж телевизийн ярилцлагын үеэр хэлжээ.

Эмч нар Жэймсийн харааг сэргэнэ гэдэгт эргэлзэж байгаа ч мөн үгүйсгэхгүй байгаа аж.

Мэс засалчид олон жилийн турш эвэрлэг бүрхэвч шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийж байгаа ч анх удаа хүний нүдийг бүхэлд нь шилжүүлэн суулгаж буй нь энэ юм. 

Нүүр шилжүүлэн суулгах нь мөн түгээмэл биш бөгөөд Жэймс АНУ-д ийм мэс засал хийлгэсэн 19 дэх хүн болсон байна.

Ослын дараа тэрээр өвдөлтийн улмаас зүүн нүдээ авахуулж, олон тооны мэс засал хийлгэсний дотор хиймэл гар хийлгэсэн байна.

Эх сурвалж: BBC

#АНУ, #нүд шилжүүлэн суулгах мэс засал, #дэлхийд анх удаа,