Лхагва гарагт АНУ-ын прокурор Бостон болон хойд Виржиниад байрлах орон сууцны хорооллуудад өндөр зэрэглэлийн эмсийн хүрээлэнгийн сүлжээ ажиллуулж байсан гурван хүнийг бэлгийн мөлжлөгийн хэрэгт татжээ.

Бостоны холбооны прокурорын мэдэгдсэнээр тус эмсийн хүрээлэнгийн үйлчлүүлэгчдийн дунд сонгуульт албан тушаалтнууд, технологийн болон эм зүйн салбарын удирдлагууд, хуульч, профессорууд, цэргийн офицерууд байгаа аж.

Үйлчлүүлэгчид бэлгийн мөлжлөгт өртсөн, дийлэнх нь ази гаралтай эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орсныхоо төлөө цагт 600 доллар эсвэл сар бүр тогтмол төлбөр төлдөг байжээ.

Прокурор “чинээлэг, холбоо сүлбээ сайтай тэдгээр хүмүүсийн нэрийг тодруулахаас татгалзсан байна.

Эмсийн хүрээлэнг ажиллуулдаг байсан Массачусетс мужийн 41 настай Ли Хан, 30 настай Ли Жунмён, Калифорни мужийн 68 настай Ли Жэймс нарыг эмэгтэйчүүдийг хууль бус үйл ажиллагаа явуулахыг албадаж, уруу татсан хэрэгт буруутгасан байна.

АНУ-ын прокурорын үүрэг гүйцэтгэгч Жош Левигийн хэлснээр цагдаа нар Массачусетс, Виржиниа, Калифорни зэрэг мужид нэгжлэг хийж, нотлох баримт цуглуулж байгаа аж.

Ли Хан, Ли Жунмён нар нь солонгос гаралтай бөгөөд Массачусетс мужид болсон шүүх хурлын үеэр тэднийг цагдан хорих шийдвэр гаргасан байна.

Тэд вэбсайтад зар тавьж, үйлчлүүлэгчдээ олдог байсан ба үйлчлүүлэгчдийнхээ жолооны үнэмлэхний зураг, ажил олгогчийн нэр зэргийг шалгаж, баталгаажуулдаг байжээ.

Эрх баригчид эмсийн хүрээлэнгийн сүлжээний үйлчлүүлэгчдийг олон зуугаар хэмжигдэж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #эмсийн хүрээлэнгийн сүлжээ,