Гэрэл зургийг MPA.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 9 дүгээр сарын 25-наас 29-ний өдрүүдэд нийт 2703 хэрэгт хяналт тавьж, нийт 126 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 66, Өмчлөх эрхийн эсрэг 45, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 16, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 5, Авлига, албан тушаалын 3 хэрэг байна. Тухайлбал:

- Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ш.Х нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, “Ж” ХХК-д давуу байдал бий болгосон гэх;

- Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.О, тус аймаг дахь Цагдаагийн газрын дарга А.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх;

- Дундговь аймагт төмрийн уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Ш” ХХК нь Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсад ашиглахыг хориглосон, хязгаарласан химийн хорт, аюултай бодисын жагсаалтад орсон 17 нэр төрлийн болон нэр хаяг тодорхойгүй химийн бодисыг хадгалсан гэх хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн байна.

#Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл Олон нийттэй харилцах алба,