Ням гарагт астероидын хөрсний дээж бүхий НАСА-ийн сансрын капсул Ютагийн цөлд шүхрээр бууж, дээжийг эрдэмтдэд хүргэжээ.

Японы сансрын агентлаг өмнө нь 2010, 2020 онд астероидын хөрсний дээжийг дэлхийд авчирч байсан бол энэ удаагийнх гурав дахь нь боллоо. Мөн хамгийн их хэмжээтэй дээж авчирсан тохиолдол болсон байна.

“OSIRIS-Rex” робот сансрын хөлөг дэлхийгээс 107,826 км-ийн зайтай өнгөрч байх үед капсул эх хөлгөөсөө салсан бөгөөд АНУ-ын армийн Юта муж дахь туршилт, сургалтын өргөн уудам талбайд газарджээ.

Капсулд суурилуулсан хоёр шүхэр төлөвлөсний дагуу нээгдэж, уналтын хурдыг сааруулж, капсулыг зөөлөн газардуулсан байна.

“OSIRIS-Rex” хөлөг нь АНУ-ын сансрын агентлаг болон Аризонагийн их сургуулийн хамтарсан даалгаврын хүрээнд зургаан жилийн өмнө буюу 2016 оны есдүгээр сард дэлхийгээс хөөрч байжээ.

2018 онд 1999 онд нээсэн Бенну хэмээх жижиг, нүүрстөрөгчөөр баялаг астероидод хүрч, дараа нь хангалттай ойртохын тулд бага гаригийг бараг хоёр жил тойрон эргэлдсэний эцэст 2020 оны аравдугаар сарын 20-нд астероидын хөрснөөс дээж цуглуулсан байна.

4.5 тэрбум жилийн өмнө үүссэн цагаасаа хойш Беннугийн хими, эрдэс бодисын найрлага бараг өөрчлөгдөөгүй тул дэлхий шиг чулуурхаг гаригуудын үүсэл, хөгжлийг ойлгоход туслах судалгааны үнэ цэнтэй материал болох гэнэ.

Сансрын хөлөг 2021 оны тавдугаар сард 1.9 тэрбум километр аяллаа эхлүүлж, Беннугаас хөөрсөн бөгөөд ням гарагт капсул нь эх хөлгөөсөө салаад, дууны хурднаас 35 дахин их хурдтайгаар унаж, 13 минутын дараа дэлхийд газардсан байна.

Капсулд 250 грамм орчим хэмжээтэй Беннугийн хөрсний дээж хадгалагдаж байгаа гэж НАСА тооцоолж байгаа аж. Эрдэмтэд, техникийн ажилтнуудаас бүрдсэн баг дээжийг хуурай газрын аливаа бохирдлоос ангид байлгахын тулд нисдэг тэргээр тээвэрлэж, Ютагийн туршилтын талбайн “цэвэр өрөөнд” хүргэсэн байна.

Даваа гарагт капсулыг цэргийн тээврийн онгоцоор Хьюстон дахь НАСА-ийн Жонсон сансрын төвд хүргэх бөгөөд капсулыг тэнд задалж, дээжийн зарим хэсгийг дэлхийн өнцөг булан бүрт байгаа 60 лабораторийн 200 орчим эрдэмтдэд илгээх гэнэ.

“OSIRIS-Rex” сансрын хөлөг нь одоо дэлхийн ойролцоо орших өөр нэг астероид болох Апофисыг судлахаар явах төлөвтэй байна.

Эх сурвалж: Reuters