УИХ-ын даргын ивээл дор "Номын соёлт ертөнц" ТББ-аас 34 дэх удаагаа зохион байгуулж буй Үндэсний номын баяр төв талбайд өнөөдөр эхэллээ. Энэхүү номын баярыг санаачлагч, “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувдтай ярилцлаа.

- Энэ удаагийн Үндэсний номын баяр ямар онцлогтой байх вэ?

-Намрын Номын баярыг гадны зочидтой, хүүхэд залуучуудад чиглэсэн үйл ажиллагаатай өргөн дэлгэр зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэлээ базааж байна. Энэ удаагийн Номын баяраар өмнөхтэй адил том тайз засахгүй, хоёр жижиг тайз л засна. Баярын үеэр “Номын ертөнц” клубийн сурагчид утга зохиол судлаачидтай хамтран өсвөр насныханд зориулсан  50 номын жагсаалтыг санал болгоно. Өмнөх  Номын баяраар эмэгтэйчүүдэд зориулсан номын жагсаалт зарлаж байсан бол энэ удаа өсвөр насныханд, дараа нь амьтдын тухай зохиолуудыг онцлох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Хаврын Номын баярын үеэр хийсэн судалгаагаар, хүүхэд залуучууд ихээр ирж байгаа ч худалдан авалт төдийлэн сайн биш байгаа нь иргэдийн амьжиргааны түвшинтэй холбоотойг олж тогтоосон. Өөрөөр хэлбэл ном тансаг хэрэглээ рүү  шилжих гээд байна уу гэсэн санаа зовнил төрж байна. Учир юу вэ гэхээр, он гарснаас хойш номын хэвлэлийн үнэ 70 хувь, өнгөрсөн оныхтой харьцуулахад бараг 90 хувь өсчихсөн. Ийм их өсөлт дунд Номын баяр болж байна.

Бид өнгөрсөн онд номын татварын асуудлыг Засгийн газар, Соёлын яаманд хандаж тавьсан. Энэ удаа ч мөн дахин тавьж байна. Номыг яагаад онцгой бүтээгдэхүүн гэж үзэхгүй байгаа талаар албан ёсны хариу тайлбар хүсэж байна.

Үнийн өсөлт хэт хурдацтай явагдаж байгаа энэ үед хэвлэн нийтлэгчид маань уншигчдад боломжийн үнэтэй номыг санал болгох чин хүсэлтэй байна. Тиймээс ч номыг татвараас чөлөөлөх хүсэлтийг удаа дараа гаргасаар байна. Бид “Номын ертөнц” сэтгүүлээрээ дамжуулан энэ тухай бас хөндсөн. Ташрамд дуулгахад, бид сэтгүүлээ 5000 хувь хэвлүүлэн, номд дуртай түмэндээ үнэ төлбөргүй хүргэдэг. Та бүхэн Номын баяр дээрээс сэтгүүлээ авч, зохиолч, уран бүтээлчид болон номын ертөнцтэй холбоотой шинэ мэдээ мэдээллүүдийг уншаарай.

-Номын баяраар гадны зохиолчид номын нээлтээ хийж, уншигчидтай уулзана гэсэн хүлээлт номын хорхойтнуудын дунд хэдийнэ үүсжээ?

-Тиймээс энэ удаагийн Номын баярт хоёр хөршөөс нэр хүндтэй зочид хүрэлцэн ирж оролцож байгаа. Мөн Герман, Халимаг, Буриад улсаас зочид ирэхээр мэдээллээ өгөөд байна. Зочид маань Үндэсний төв номын сан, МУИС болон Монгол Улсын Консерваторид уншигчидтай уулзалт хийнэ. Уншигчдын сайн мэдэх Үй Хуа зохиолч ч мөн ирж байгаа. Тэрбээр Соёлын төв өргөөнд уншигчидтай уулзах тасалбартай уулзалт хийх бол гадаадын бусад зочдын оролцох бүх үйл ажиллагаа үнэ төлбөргүй байхаар зохицуулсан. Дэлгэрэнгүй мэдээллийг UB Book Fair пэйж хуудсаас авах боломжтой.

Мөн олон гоё шинэ номын нээлт болно. Тухайлбал, Олон улсын Номын баярын туршлагыг сонсох уулзалт болно. Зургаан хэлээр номоо хэвлүүлж, олон улсын Номын баяруудад зочилсон нэгэн эрхэм тэрхүү туршлагаа зохиолч-уншигчидтайгаа хуваалцана. Олон улсын номын зах зээлд номоо гаргасан түүний туршлага олон хүнд шинэ мэдлэг, мэдээлэл өгч чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

-Номын баяраар уншигчид хямдралтай үнээр ном худалдан  авахыг хүсдэг. Гэвч ном хэвлэх зардал өссөн гэдгийг та хэллээ. Тэгэхээр энэ удаагийн Номын баяраар зохиолч уран бүтээлчид болон хэвлэн нийтлэгчид маань хэдий хэрийн хямдрал, урамшуулал үзүүлж чадах бол?

-Оролцогчид маань аль болох л өмнөх Номын баяраар худалдаалсан үнэ ханшаа барихыг хичээж байгаа. Гэвч номыг хэт хямдралтай худалдаана гэдэг урт хугацаандаа энэ салбараа хорлож буй хэлбэр шүү дээ. Энэ ч утгаараа ном хэвлэлийн салбарт цаашид онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна.

Манай хэвлэн нийтлэгчид уншигчдадаа аль болох л боломжийн үнийг санал болгоно. Ямагт ингэж хичээсээр ирсэн. Цаашид ч хичээх болно. Гэвч номын татварыг багасгахгүй, тэглэхгүй бол цаашид энэ үнэ ханшаа барихад улам л хэцүү болно. Тиймээс номын татварыг тэглэх нь ном унших дадал, боловсрол мэдлэгт суурилсан эдийн засгийг дэмжих хамгийн зөв арга гэдгийг олон улсын хэвлэн нийтлэгчдийн холбоо ч сануулсаар байгаа.

-Та Солонгос болон бусад улсын Номын баярт оролцож, туршлага судлаад иржээ. Гадны Номын баяраас манай улсад  авч хэрэгжүүлэхээр ямар туршлага, давуу талууд байна вэ?

-Монголдоо хэрэгжүүлэх зүйл маш их байна. Бид Номын баярыг сайн талаар нь хөгжүүлэхийг, өргөжүүлэхийг нэлээд хичээж байна. Хүүхэд залуучуудыг уншихад, танин мэдэхэд уриалж байна.

Намрын Номын баяраар бид уран бүтээлчид, уншигчдаа урамшуулж  “Мэргэн ном” цом гардуулдаг. Энэ жилийн цомыг хэн хүртэх нь анхаарал татсан сэдэв болж байна.

Нөгөөтээгүүр, бид хиймэл оюун ухаан ном зохиолын ертөнцөд орж ирлээ гэсэн санаа зовнилттой, айдастай  байна. “Зохиолч хэрэггүй болох юм биш биз” гэсэн яриа хүртэл гарч байна. Юм бүхэн сайн, муу хоёр талтай. Тиймээс хиймэл оюун ухаанаар бичсэн ямар зохиол бүтээл байна вэ, номын ковер зуруулахаас эхлээд зохиол бичүүлэх талаар монголчууд хэрхэн туршиж байгаа нь сонин байх болов уу.  

Номын баярыг зорьж ирээд, зөвхөн шинэ ном авах гэж байгаа уншигч 70 хувийг эзэлдэг. Мөн уншигчид хайртай зохиолчтойгоо уулзахыг хүсдэг. Хэн нэгэнд ном бэлэглэх, хичээлийн агуулгын хүрээнд унших гэхчлэн  номын худалдан авалт хийдэг учраас зохиолчдын хувьд Номын баярыг сэтгэл догдлон хүлээж байна. Тиймээс бид Номын баяраа өнгө төрх сайтай зохион байгуулахаар чармайж байгаа. Зөвхөн нийслэлдээ улс үндэстнээрээ баярлаж, хязгаарт баригдаад байлгүй гадаадын зочдыг оролцуулж, тэдний өмнө эх орныхоо нэр, нүүрийг улайлгахааргүй сайхан ажил зохион байгуулахыг хичээн ажиллаж байна.

анай улсын Номын баяр бусад орныхтой харьцуулахад үндэснийхээ  онцлогийг хэрхэн шингээж, юугаараа ялгарч байгаа вэ?

-Гадны номын баярууд оюуны өмч худалдах талдаа түлхүү анхаардаг бол манайхан хүүхэд залуучуудын оролцоог илүү хангадгаараа онцлогтой. Энэ зун бид Бээжин, БНСУ-ын номын баярт оролцоход, хүүхэд залуусын оролцоо манайх шиг өндөр хувьтай байдаггүй нь анзаарагдсан. Бид сургуулийн хүүхдүүддээ илүү анхаарч, Номын баярынхаа нэгэн хэсэг болгон, оролцуулдаг. Сайн дурын ажилтнуудаа оролцуулахаас гадна “Номын ертөнц” клубийн сурагчдынхаа хүч  нөлөөн дор олон ажил амжуулдаг. Энэ удаагийн баярт “Номын ертөнц” клубийн сурагчдаас гадна  сайн дурын ажилтан ажиллуулах зар тавихад 500 гаруй хүүхдийн материал ирснээс 50 хүүхдийг сонгосон. Энэ баярт оролцохыг, баярын нэг хэсэг болохыг хүсдэг хүүхэд залуучууд олширч байгаа нь номтой холбоотой хүүхэд насны дурсамжаа бүтээхийг зорьсон хүсэлтэй нь холбоотой байдгийг тэдний бичсэн эсээнээс олж мэдсэн. Энэ ч утгаараа бид ирээдүйн уншигчдыг бэлтгэж байна гэж боддог.

Монгол бол хүүхэд залуучуудын орон гэдэг. Тиймээс Номын баяр гаднаас ирсэн хүмүүсийн өмнө нүүр бардам, ирээдүй нь гэрэлтэй, хүүхэд залуучууд нь номд хайртай, унших хандлага өндөртэй гэдгийг илүү тод харуулахыг эрмэлзэж байна.

-Номын ертөнцийн олон алдартан энэ өдрийг тэсэн яадан хүлээж хамгийн шилмэл бүтээлүүдээ уншигчдад хүргэдэг. Энэ жил хичнээн зохиолч баярт оролцож бүтээлээ танилцуулах вэ?

-Энэ жил бас нэг онцлогтой. Номын баяр нээлтээ тав дахь өдөр хийдэг. Энэ жил УИХ-ын даргын айлчлалтай холбоотойгоор хагас сайн өдөр нээхээр төлөвлөсөн. Тав дахь өдөр үйл ажиллагаа эхлэн хөтөлбөрүүд хуваарийн дагуу явагдана. Албан ёсны нээлт хагас сайн өдөр 12 цагт болно.

Залуу хэвлэн нийтлэгчид олноороо орж ирж байна. Номын баяр бүрд 10 хүртэлх нийтлэгч шинээр оролцдог. Шинэ залуу зохиолчид оролцож байгаа нь баярын агуулгыг илүү шинэлэг, сонирхолтой болох нөхцөл бүрдүүлдэг. Мөн нийслэлийн алсалсан дүүргүүдээс автобусаар хүүхдүүдийг авч ирж, Номын баяртаа оролцуулна. Энэхүү “Номын баяр бидний аялал”-д “Номын ертөнц” клубийн сурагчид маань идэвхтэй оролцож, ном сонирхохоор ирж буй дүү нартаа замчилж, хөтчилж тусалдаг.

-Номын баярынхаа үр дүн, алсын харааг тодорхойлж хэлбэл юуг онцлох вэ?

-Номын баярт ирж байгаа нийт уншигчийн 30 хувь нь дээд боловсролтой хүмүүс, үлдсэн нь хүүхэд залуучууд, оюутнууд байдаг. Эдгээр хүмүүс номд дурлаж байгаа нь сайшаалтай. Тиймээс номыг илүү хямд үнээр хүргэх нь чухал. Яагаад гэвэл хүүхэд залуучууд эдийн засгийн эрх чөлөөнд хараахан хүрээгүй байдаг. Номд дуртай байгаа нь чухал учраас боломжийн үнээр хүргэхийн тулд номын НӨАТ-т нухацтай хандах л хэрэгтэй байна. Яагаад дэлхийн 54 улс номыг НӨАТ-аас чөлөөлж, татваргүй болгосон байдаг вэ. Тэд номыг яагаад онцгой бүтээгдэхүүн гэж үздэг вэ гэдэгт анхаарал хандуулах хэрэгтэй. Зах зээлийн шилжилтийн үед монголчууд бүх нийтээрээ номоос холдсон. Тухайн үеийн хүмүүс одоо төрд гарчихсан байна. Гэвч тэд номын үр ашгийг тодорхой хэмжээгээр амсаагүй учраас энэ асуудлыг чухалчилж харахгүй байгаа юм болов уу.

-Сүүлийн үед цахим хэрэглээ нэмэгдсэнээр хүмүүс ном уншихаа больсон гэж зарим нь ярьдаг. Салбарт нь ажиллаж байгаа хүний хувьд та энэ талаар юу хэлэх вэ?

-“Ном бол мэдлэг олгох, түгээхэд чухал үүрэгтэй хэрэглүүр бөгөөд ирээдүйн дижитал эдийн засаг нь ном хэвлэлээс бүрэн хамаарч байна” гэсэн үг бий. Бид үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй. Магадгүй ойлгохгүй байгаагаасаа болоод улс орондоо сэтгэл хангалуун амьдарч, ирээдүйгээ баталгаатай сайхан болгох урт хугацааны бодлого төлөвлөлтгүй яваад байгаа байж магадгүй.

Бидний одоогийн байгаа байдал, өнөө маргаашаа аргацаасан шийдвэрүүд нь улс орон маань урт хугацааны бодлогогүй байгаатай холбоотой. Басхүү төрд биднийг төлөөлөхөөр сонгогдсон хүмүүс ном соёлд анхаарал хандуулахгүй, асуудал, шийдлийг нь олж харж чадахгүй байгаа нь ном уншиж, хүсэл тэмүүлэлтэй байх, улс орныхоо ирээдүйн хөгжлийг хурдасгах эрмэлзэл олж авах тал дээр төдийлэн анхаарал хандуулдаггүйтэй нь холбоотой.

Гэвч дараа, дараагийн үеийн хүүхэд залуучууд маань илүү тэмүүлэлтэй болно. Илүү уншдаг, мэдэрдэг, танин мэддэг, танин мэдсэнээ амьдралдаа ашигладаг болно. Харамсалтай нь номын үнэ өндөр байна. Иргэдийн амьдралын орлого хангалттай бус, номд зарцуулах мөнгө хомс байна. Ном худалдаж авах хүсэл байвч эдийн засгаас хамааралтайгаар энэ хүслээ хойш тавихад хүрч байна. Өөрөөр хэлбэл, ном худалдан авах, унших хүслээ биелүүлж чадах эсэх нь иргэдийн амьжиргааны түвшнээс ихээхэн хамаарч байна.

Эрүүл мэндийн үйлчилгээ, гоо сайхны эмнэлэг хүртэл НӨАТ-ын татваргүй байдаг. Гэтэл яагаад ном бүтээгчид, хэвлэн нийтлэгчид бүх татварыг бүрэн төлдөг вэ гэдэг маш том асуудал юм. Үүнд, мэргэжлийн сэтгүүлч, судлаачид ч мөн анхаарч  нийтлэл бичээсэй, ул суурьтай хандаасай гэж хүсэж байна. 

Р.Цэцэгбаяр

#онцолсон, #Б.Сувд,