"Гутал" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны наймдугаар сарын 2-ны өдрийн 05 тоот тогтоолоор компанийн 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашиг, мөн үеийн санхүүгийн нөхцөл байдал, эрсдэлийн зохистой харьцаа зэргийг үндэслэн нэгж хувьцаанд 952.36 төгрөгтэй тэнцэх ногдол ашиг хуваарилахаар болсон байна. 

Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах өдрийг наймдугаар сарын 16-ны өдрөөр тогтоож, 2023 оны эхний хагас жилийн ногдол ашгийг 21-ний өдрөөс эхлэн холбогдох хууль, журмын дагуу олгохоо мэдэгдлээ гэж МХБ-ээс мэдээллээ.

#"Гутал" ХК,