Оросын эрдэмтэд ням гарагт наран дээр гурван удаагийн дэлбэрэлт болсныг мэдэгдээд, даваа гарагт дахин хүчтэй дэлбэрэлт болж, богино долгионд саад учруулж болзошгүй байгааг анхааруулав.

Москва дахь Федоровын нэрэмжит Хэрэглээний геофизикийн хүрээлэнгийн мэдээлснээр “X” ангиллын дэлбэрэлт, тэр дундаа протоны урсгал үүсэх боломжтой ба энэ нь богино долгионд нөлөөлөх төлөвтэй байна.

“X” ангиллын дэлбэрэлт нь нарны систем дэх хамгийн том дэлбэрэлт бөгөөд урт хугацаанд үргэлжлэх соронзон шуургыг үүсгэх чадвартай. Протоны дэгдэлт нь ихэвчлэн протоноос бүрддэг нарны энергийн бөөмсийн шуурга юм.

Нарны болон нарны эргэн тойрон дахь хүчирхэг соронзон орон дахин нэгдэх үед нарны дэлбэрэлт үүсдэг. НАСА-ийн мэдээлснээр энэ нь дэлхийн соронзон оронд нөлөөлж, хиймэл дагуул, холбооны хэрэгслийг гэмтээх аюултай аж.

2022 онд наран дээр болсон хүчтэй дэлбэрэлтийн дараа үүссэн газрын соронзон шуурганы улмаас “SpaceX”-ийн шинээр хөөргөсөн 40 хиймэл дагуул дэлхийн агаар мандалд унаж байв.

Федоровын хүрээлэнгийн мэдээлснээр ням гарагт бүртгэгдсэн гурван дэлбэрэлтийн нэг нь 14 минут үргэлжилсэн бөгөөд радио холбоог тасалдахад хүргэсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Нарны дэлбэрэлт, #соронзон шуурга, #протоны урсгал, #богино долгион,