АНУ-ын Монголч эрдэмтэн, доктор, профессор, хатагтай Барбара Аннан “Төвөд Монгол бурхадын шинэ шүтээн зураг” нэн ховор 22 боть номыг Монгол Улсын Үндэсний номын санд хандивлажээ.

Хатагтай Барбара Аннан “A NEW TIBETO-MONGOL PANTHEON” буюу “Төвөд Монгол бурхадын шинэ шүтээн зураг” 22 боть номыг 2012 онд номын худалдаанаас авч байсан аж. 

Олон улсын Энэтхэгийн соёлын академиас 1961-1972 онд хэвлүүлсэн эрдэмтэн Рагу Вира, Локеш Чандра нарын “Төвөд Монгол бурхадын шинэ шүтээн зураг” нэртэй “Шунхан Ганжуур” дахь бурхдын шүтээн хөргийн эмхэтгэл нь өдгөө нэн эрэлттэй ховор номд тооцогддог юм. 

Доктор, профессор, монголч эрдэмтэн, хатагтай Барбара Аннан анх 2008 онд Монгол оронд ирж байсан бөгөөд Монголын говь нутаг болон баруун зүүн хязгаарт судалгааны ажлаар явж, монголын шашин соёл, ардын аман зохиол, зан үйлийг олон жил дагнан судалж байгаа юм. Тэрбээр “INTO THE GOBI ACCIDENTAL PILGRIMAGE” нэртэй говь нутаг дахь мөргөлийн тухай номоо 2023 онд багтаан хэвлүүлэхээр төлөвлөж байна. 

2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр болсон Монгол шунхан Ганжуурын 22 боть номыг хандивлах ёслолд Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дэд дарга, хатагтай Сара Томсон болон  бусад хүмүүс оролцжээ.

#“Төвөд Монгол бурхадын шинэ шүтээн зураг” 22 боть ном, #Монголч эрдэмтэн Барбара Аннан,