НИЙГЭМ

Морин болон явган цэргийн ажиллагааг 76 жилийн дараа дахин хослуулав

Монголын Зэвсэгт хүчний бие  бүрэлдэхүүн 1945 оноос хойш анх удаа морин цэргээр байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль явуулсан түүхэн үйл явдал болов.

Зэвсэгт хүчний 232 дугаар анги 2020-2021 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу хээрийн гаралт, полигоны дадлага өнгөрсөн сард явагдсан. Энэхүү хээрийн гаралтын төгсгөлд онолын мэдлэгийг дадлагаар бататгах хүрээнд ротын байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг “Дайсны агаарын десант, хорлон сүйтгэх бүлэгтэй тэмцэх морьт сумангийн ажиллагаа” сэдвээр амжилттай зохион байгуулсан юм.

Хээрийн сургуульд нэгдүгээр салаа морьтой, хоёр, гуравдугаар салаа явганаар үүрэг гүйцэтгэсэн бөгөөд нийт бие бүрэлдэхүүний цэргийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлж, морьт цэрэг болон явган цэргийн ажиллагааг хослуулсан гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдэх онцлогтой хээрийн сургуулилт болжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet