Өнгөрсөн шөнө Оросын хүчин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийн төрөлх хот Кривой Рогт агаарын цохилт өгчээ.

Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михайло Подоляк Кривой Рогт хэд хэдэн иргэний барилга цохилтод өртсөний улмаас 3 хүн нас барж, 25 хүн шархдаж, нуранги дор байгаа хүмүүсийн тоо тодорхойгүй” байгаа талаар “Twitter”-ээр мэдэгджээ.

 Дараа нь амь үрэгдэгсдийн тоо 10 болсныг хотын дарга Александр Вилкул “Telegram”-аар мэдэгдэв. Нуранги доороос амьд үлдэгсдийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хохирогчдын тоо нэмэгдэж магадгүй байна.

НҮБ-ын Украин дахь хүмүүнлэгийн зохицуулагч Денис Браун Кривой Рогт болсон халдлагыг эрс буруушаалаа.

“Оросын түрэмгийлэл дахин нэг удаа хүний аминд хүрч, Украины ард түмэнд зовлон зүдгүүр авчирлаа” гээд, энгийн иргэд болон иргэний дэд бүтцэд халдахыг олон улсын хүмүүнлэгийн хуулиар хориглодог тухай сануулсан байна.

Оросын талаас халдлагын талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна.

Эх сурвалж: The Guardian

#УКраин, #Кривой Рог,