Цагаачид болон орогнол хүсэгчдийг хүлээн авахаас татгалзсан Европын холбооны орнууд Итали, Грек зэрэг фронтын орнуудад ирж буй дарамтыг бууруулахад чиглэсэн саналын дагуу хүн нэг бүрт 20,000 еврогийн төлбөр төлдөг болж магадгүй байна.

Пүрэв гарагт холбооны 27 гишүүн орны Дотоод хэргийн сайд нар Люксембургт чуулж, цагаачлалын асуудлыг улс орнуудад шударга хуваарилах, мөн ЕХ-ны бусад орнуудыг цагаачлалын асуудалд оролцуулахыг хүссэн Итали, Грек зэрэг цагаачлалын хүндийг үүрч буй орнуудын хүсэлтэд хариу өгөх зэрэг асуудлыг хэлэлцэх гэж байна.

Гэвч зарим гишүүн орнууд уг асуудалд эсрэг байр суурьтай байна. 

Гишүүн орнуудын дипломатууд хямралын шийдвэрлэхийн тулд жилд 100,000 гаруй цагаачийг нүүлгэн шилжүүлэх саналыг дэвшүүлээд байгаа бөгөөд ингэхдээ цагаачдыг хүлээн авах орнуудын чадавхыг харгалзан тоо хэмжээг тогтоохоор төлөвлөжээ.

Харин цагаачлалын хямралыг шийдвэрлэхэд оролцох боломжгүй улс орнууд төвлөрсөн санд мөнгөн хөрөнгө төвлөрүүлж, үүнийг цагаачдыг хүлээн авч буй орнуудын санхүүгийн чадавхыг бэхжүүлэхэд зарцуулах гэнэ.

Нэг хүнд ноогдох хураамж 20,000 орчим евро байх төлөвтэй байна.

ЕХ нь “Дублины зохицуулалтбуюу улс орнуудад цагаачдыг анх ирсэн улс руу нь буцаан шилжүүлэх боломжийг олгодог зохицуулалтыг мөрдөж ирсэн ч энэ нь цагаачлалын хямралыг шийдвэрлэх бодит гарц биш болох нь олон жилийн практикаас тодорхой болоод байгаа юм.

Эх сурвалж: The Guardian

#Европын холбоо, #цагаачлалын хямрал,