Оросын нийслэлд нисгэгчгүй онгоцоор цохилт өгсний дараа Кремль Москвагийн хамгийн элит эмнэлэгт хоргодох байр байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ.

ВИП” өвчтөнүүд болон ажилтнуудад зориулсан, албан ёсоор “Иргэний хамгаалалтын байгууламж” гэж нэрлэгдэх 800 хүний багтаамжтай хоргодох байрыг Москвагийн клиникийн төв эмнэлэгт, энэ оны арванхоёрдугаар сарын 20 гэхэд барьж дуусгахаар төлөвлөсөн байна.

Төрийн худалдан авах ажиллагааны цахим хуудсанд бичсэнээр Ерөнхийлөгчийн тамгын газар 35 сая рубль буюу 433 мянган ам.долларын үнийн дүн бүхий гэрээнд өнгөрсөн баасан гарагт гарын үсэг зуржээ.

Худалдан авалтын гэрээнд дурдсанаар гүйцэтгэгчид бөмбөгдөлтөд тэсвэртэй хоргодох байрны загварыг батлуулах 15 хоногийн хугацаа өгсөн байна.

Мөн “төрийн хамгаалалтад байгаа албан тушаалтнуудад зориулсан” тусгай харилцаа холбооны системтэй байх, 10 километрийн бүсэд болох хүчтэй дэлбэрэлтийн долгион болон цацраг туяанаас хамгаалах чадвартай байх зэрэг шаардлагыг жагсаажээ.

Түүнчлэн хэд хэдэн орц, аваарын гарц, үндсэн болон туслах өрөөнүүд, агаараас хорт хий цэвэршүүлэх, “дайны үеийн эмнэлгийн ажилбар” явуулах боломжийг олгохуйц боловсронгуй халаалт, агааржуулалтын системийг гэрээнд багтаасан байна.

Москвагийн дээгүүр нисэж байсан найман нисгэгчгүй онгоцыг устгаснаа Оросын Батлан хамгаалах яам мягмар гарагт мэдэгдсэн бол зарим хэвлэл халдлагад 32 хүртэлх тооны нисгэгчгүй онгоц оролцсон гэж мэдээлсэн.

Онц ноцтой хохирол учраагүй боловч нисгэгчгүй онгоцнуудын нэгийг Москвагийн гадна орших Ерөнхийлөгч Владимир Путиний харшаас хэдхэн километрийн зайд буудаж унагасан байна.

Өнгөрсөн тавдугаар сарын эхээр мөн Москва Украиныг Кремлийн Сенатын ордон, Ерөнхийлөгчийн Тамгын газар болон орон сууцны барилгад нисгэгчгүй онгоцоор халдаж, Путиний амийг хөнөөхийг завдсан гэж буруутгаж байв.

Украин Оросын нутаг дэвсгэрт болсон халдлагад оролцсон эсэхээ батлаагүй, мөн үгүйсгээгүй.

Эх сурвалж: The Moscow Times

#Москва, #ОРос, #хоргодох байр, #Москвагийн клиникийн төв эмнэлэг,