Зургаадугаар сарын 1-нд хаагдах замуудын талаарх мэдээллийг хүргэж байна.

Гэрэл зургийг MPA.mn

ТЦА-ны Замын цагдаагийн дэд дарга, хурандаа Батболд "Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн гол арга хэмжээ Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдана. Мөн дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр 14 байршилд хүүхдийн эрхийг хамгаалах арга хэмжээнүүд болно.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу маргааш 08:00-20:00 цагийн хооронд дараах замуудын хөдөлгөөнийг хязгаарлана.

  1. Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн тал
  2. МУИС-ийн уулзвараас Гадаад Харилцааны Яамны уулзвар хүртэлх
  3. Амарын гудамж
  4. Чингис хааны музейн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх
  5. Жуулчны гудамж
  6. Хүүхдийн ордны уулзвараас Шангри-Лагийн уулзвар
  7. Гэндэнгийн гудамжны замын хөдөлгөөнийг түр хязгаарлаж, хөдөлгөөн зохицуулалтад замын цагдаагийн байгууллагын алба хаагчид ажиллана.

2022 онд хүүхэд холбогдсон 810 зам тээврийн осол бүртгэгдэж, ослын улмаас 76 хүүхэд амь насаа алдсан.

2023 оны эхний дөрвөн сарын байдлаар 196 хүүхэд зам тээврийн ослоор хүнд болон хөнгөн гэмтэж, 7 хүүхдийн амь нас эрсэдсэн харамсалтай тоон мэдээ цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Хүүхэд тээвэрлэх болон явганаар замын хөдөлгөөнд оролцож яваад бэртэж, гэмтэх, эндэх тохиолдол жолоочоос хамаарах нь нэлээдгүй байна. Өнгөрсөн жил хүүхэд өртсөн ослын 77.6% нь жолоочийн буруутай үйлдлээс болсон. Өөрөөр хэлбэл, жолооч тээврийн хэрэгсэлд хүүхдийг хамгаалах бүсгүй, зориулалтын суудалд суулгуулаагүй, өөрөөс нь өөр хүн тээврийн хэрэгслийг хөдөлгөхгүй байх нөхцөлийг хангаагүйн улмаас хүүхэд тээврийн хэрэгслийн ослоор эрсдэх тохиолдлууд гарч байна.

Өнгөрсөн жил гарсан ослын 16.2% нь хүүхэд явганаар замын хөдөлгөөнд оролцож яваад гэмтсэн.

2022 онд зам тээрийн осолд өртсөн хүүхдүүдийг насаар нь ангилбал, 0-6 насны хүүхэд 25.7%, 7-14 насныхан 53.4%-ийг эзэлж байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд 10 хүртэлх насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид заавал хөтөлж замын хөдөлгөөнд оролцох заалттай. Хүүхдээ хөтлөхгүй, хайхрамжгүй хандсанаас машины урдуур гүйх, буух, суухдаа бэртэж гэмтэх тохиолдлууд бүртгэгдэж байгаа. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр эздийг нь хамгаалах зөвлөмжийг хүргэе.

  • 10 хүртэлх насны хүүхдийг заавал гараас нь хөтөлж замын хөдөлгөөнд оролцох
  • Тээврийн хэрэгсэл дотор зориулалтын суудалд суулгах, хамгаалах бүс хэрэглэх
  • Маргааш замын хөдөлгөөнд оролцогч бүх төрлийн тээврийн хэрэгсэл ойрын гэрлээ асааж, хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэн хөдөлгөөнд оролцох
  • Тээврийн хэрэгслийн цонхоор хүүхдийн толгойг гаргахгүй байх
  • Тээврийн хэрэгслийн люкээр хүүхдийн цээжин биеийг гаргахгүй байх
  • Жолооны ард бага насны хүүхдийг өвөр дээрээ суулгаж явахгүй байх
  • Тээврийн хэрэгсэл дотор хүүхдийг ганцааранг нь орхихгүй байх
  • Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг уриалж байна" гэв.

#онцолсон, #live, #ХӨТӨЧ: ї Зургадугаар сарын 1-нд зорчих хөдөлгөөн хаах замууд,