Сан Антониогийн Хүүхдийн эмнэлгийн хүүхдийн сэтгэл судлалын тасгийн эрхлэгч Елена Микальены хэлснээр хүүхдээрээ гэрийн ажил хийлгэж сургах нь олон эцэг эхчүүдэд тулгардаг асуудал юм. Түүний зөвлөснөөр гэрийн ажилтай холбоотой зөрчилдөөнөөс зайлсхийх гол арга зам бол бага байхаас нь эхлэх явдал аж.
Микалсен “Хэрэв та 16 настай хүүхэдтэйгээ над дээр ирээд, тэднээр анх удаа гэрийн ажил хийлгэхээр шаардаж байгаа бол та тулаанд аль хэдийн ялагдсан байна. Тэр үед хэтэрхий оройтсон байх болно. Би эцэг эхчүүдэд эрт, 18 сартай, тодорхой хэлбэл хоёр настайгаас нь эхлэхийг зөвлөдөг” гэж хэлэв.
12-18 сар
Хүүхдийн онцлогоос шалтгаалах боловч ихэнх хүүхэд 12-18 сартайдаа бусдад туслах, аливаа зүйлд оролцохыг хүсдэг. Жишээлбэл, хэрэв шалан дээр эвлүүлдэг тоглоом тарсан байвал, “Өө бурхан минь, энэ шалыг хар даа! Ямар замбараагүй болчихоо вэ! Хоёулаа тоглоомуудаа хамтдаа хурааж болох юм!” гэж хэлж болно. Гол нь эелдэг, найрсаг, тэвчээртэй байх хэрэгтэй. Магадгүй дараа нь тоглоомын нэгийг хайрцагт хийгээд, “Тэр тоглоомыг ийшээ хийхэд надад туслах уу?” гэж асууж болох юм.
Мөн гадил жимс хальслах, бохир хувцсаа хайрцагт хийх, оймсоо тайлах, шүүгээнээс унтлагын хувцсаа авах, бусдын тусламжтайгаар хувцсаа өмсөж, үсээ самнаж, гараа угааж, алчуур өлгөж, шүдээ ч угааж болно.
Энэ нь тэднийг албадах тухай биш юм. Хүүхэд насны онцлогтоо тохирсон, энгийн зүйлд туслахдаа дуртай байдаг.
18 сараас 3 нас
Энэ насанд хүүхэд эцэг эхээ дагаж, эцэг эхийнхээ хийдэг бүхнийг дуурайж эхэлдэг. Энэ үед цэвэрлэгээ хийх эсвэл бүр хоол хийх талаар зааж эхэлж болно. Жижиг тогоо, тоглоомон гал тогоо, жижиг шүүр, тосгуур авсан ч болно.
Хүүхэд ор засах, шал шүүрдэх, цэцэг услах, гадуур хувцас өмсөх, өлгүүрт өлгөх, аяга таваг угаах зэрэгт эцэг эхдээ тусалж чадна. Дараа нь аяга тавгаа дахин угаах хэрэгтэй болдог ч тэдэнд эдгээр ажлыг хийх нь таалагддаг.
4-5 нас
Хүүхдийг 4 нас хүрэхэд тэдэнд тодорхой өдөр тутмын ажлаа хариуцуулж болно. Жишээлбэл, тэдэнд муурны усны савыг дүүргэх ажлыг даалгаж, эсвэл угаагчнаас аяга таваг гаргахад туслуулж болох юм.
Ерөнхийдөө, хүүхэд 4 настайдаа хувцсаа эвхэх, хоолны орцыг хэмжиж, хутгах, хоол хийхэд туслах, шүүгээнд хувцсаа хийх, бие зассаны дараа арчих зэрэгт суралцсан байх ёстой.
Гол нь эцэг эхтэйгээ хамт хийж байгаа тохиолдолд тэдэнд энэ нь хөгжилтэй санагдах болно.
6-12 нас
Бага сургуулийн ихэнх хүүхэд оройн хоол хийхэд туслах, хүнсний зүйлээ хураах, гэрийн тэжээвэр амьтдыг салхилуулах, өрөөгөө цэгцлэх зэргийг хийх чадвартай болдог.
7, 8 насанд хүүхэд бохир хувцсаа саванд хийж, дараа нь угаагч, хатаагч руу хийж, бие дааж угаалга хийх чадвартай байх ёстой. Нэг л өдөр угаалга хийх ажлыг хариуцуулж болохгүй, эхлээд тэд танд тусалж, яаж хийж байгааг тань хараад, дараа нь өөрсдөө хийж сурна.
Харин 10 настайдаа хоолны жор хараад энгийн хоол хийх чадварт суралцсан байх ёстой.
13-18 нас
Дунд сургуульд болон түүнээс дээш насандаа хүүхэд хоол хийх, угаалгын өрөө цэвэрлэх, машин угаах, зүлэг хадах зэрэг насанд хүрэгчдийн хийдэг ажлыг хийх чадвартай байх ёстой.
Гэхдээ энэ насанд хүүхдэд өөрөөрөө байх, биеэ даахад нь тусалж орон зай олгох хэрэгтэй.
Мөн эцэг эхчүүд аяга таваг угаалгах нь чухал уу, эсвэл хүүхэдтэйгээ харилцах харилцаа тань чухал уу гэдгийг мартаж болохгүй. Зөрчилдөөн үүсэх мөчид бага зэрэг зай өгөөд, тайвшрах хугацаа өг. Дараа нь хоёулаа тайван болмогц ярилцаж болно.
Эх сурвалж: Washington Post

#зөвлөгөө, #хүүхэд, #гэрийн ажил,