Их Британид анх удаа гурван хүний ДНХ-ээс бүрэлдсэн хүүхэд мэндэлснийг Үр тогтолт, үр хөврөлийн асуудал хариуцсан газар (HFEA) баталжээ.

Хүүхдийн ДНХ-ийн ихэнх нь эцэг эх хоёроос нь, ойролцоогоор 0.1% нь гурав дахь донор эмэгтэйгээс гарсан байна.

Уг арга нь митохондрийн өвчтэй хүүхэд төрөхөөс урьдчилан сэргийлдэг аж. Өнөөг хүртэл энэ аргаар бүрэлдсэн таван хүүхэд мэндэлсэн тухай “HFEA” мэдэгдсэн ч тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Митохондрийн өвчин эдгэршгүй бөгөөд төрснөөс хойш хэдэн өдөр эсвэл хэдэн цагийн дотор үхэлд хүргэдэг. Зарим гэр бүл энэ өвчний улмаас олон хүүхдээ алддаг бөгөөд энэ аргыг эрүүл хүүхэдтэй болох цорын ганц арга зам гэж үздэг байна.

Митохондри гэдэг нь биеийн бараг бүх эс дотор байдаг жижиг хэсгүүд бөгөөд хоол хүнсийг энерги болгон хувиргах үүрэгтэй. Харин гэмтэлтэй митохондри нь бие махбодыг энергиэр тэтгэж чадахгүйгээс гадна тархины гэмтэл, булчин сулрах, зүрхний дутагдал, хараагүй болоход хүргэдэг аж.

Хүүхдэд энэ өвчин зөвхөн эхээс дамждаг. Тиймээс эрүүл донорын өндгөн эс дэх митохондрийг шилжүүлэн суулгах аргыг эрдэмтэд боловсруулсан байна.

Митохондри нь өөртөө удамшлын мэдээлэл агуулдаг тул техникийн хувьд энэ аргаар бий болсон хүүхдийн ДНХ эцэг эхээсээ, мөн донороос удамшдаг гэсэн үг юм. Энэ нь мөн байнгын өөрчлөлт бөгөөд цаашид удамшина гэсэн үг аж.

Донорын ДНХ нь зөвхөн үр дүнтэй митохондри үүсгэхэд зориулагдсан тул гадаад төрх гэх мэт бусад шинж чанаруудад нөлөөлдөггүй байна.

Уг техникийг Ньюкасл хотод анхлан нэвтрүүлж, 2015 онд Их Британид энэ аргыг зөвшөөрсөн хуулиудыг баталж байжээ. Энэ аргаар бүрэлдсэн анхны хүүхэд 2016 онд АНУ-д төрсөн байна.

Эх сурвалж: BBC

#Их Британи, #митохондрийн өвчин, #митохондрийн донор,