Афганистан Улс иргэддээ паспорт олгож эхэлнэ гэж тус улсын Засгийн газраас мэдээллээ.

Гадаад паспорт олгох ажил удааширснаас олон афганчууд, түүний дотор тус улсаас дүрвэхийг оролдож буй иргэдэд хүндрэл учруулаад байсан юм. Наймдугаар сард Талибаны хөдөлгөөн улсыг хяналтандаа авахаас өмнө паспорт олгох үйл явц удааширсан байжээ.

Тэгвэл Гадаад паспортын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Алам Гул Хаккани нийслэл Кабулд хэвлэлд өгсөн ярилцлагадаа иргэдэд өдөрт 5,000-6,000 паспорт олгох бөгөөд бичиг баримт боловсруулах ажлыг эмэгтэйчүүд хийнэ гэжээ.

Эх сурвалж: Reuters

#Афганистан Улс,