Их Британи улс Ковидын аяллын улаан жагсаалтад орсон орнуудын тоог 54-өөс долоо болгон бууруулна гэж засгийн газар мэдэгдэв.

Өмнөд Африк, Бразил, Мексик улс улаан жагсаалтаас гарсан бол Панам, Колумб, Венесуэл, Перу, Эквадор, Гаити, Доминиканы Бүгд Найрамдах Улс улаан жагсаалтад байсаар байна. Улаан жагсаалтын орнуудаас ирсэн аялагчид өөрийн зардлаар зөвшөөрөгдсөн зочид буудалд 10 хоногийн турш тусгаарлагддаг байна.

Тээврийн нарийн бичгийн дарга Грант Шаппс хэлэхдээ өөрчлөлтүүд даваа гарагаас эхэлж хүчин төгөлдөр болно гэв. Энэхүү алхам нь агаарын тээврийн компаниудыг дэмжиж, тахлын улмаас хол зайд тусгаарлагдаж байгаа гэр бүлүүдийг уулзуулах чухал шийдвэр болж байна.

Бразил, Хонконг, Энэтхэг, Пакистан, Өмнөд Африк, Туркээс ирж буй вакцин хийлгэсэн аялагчид сүүлийн 10 хоногийн хугацаанд улаан жагсаалтад байгаа орнуудад зорчоогүй тохиолдолд вакцины гэрчилгээгээ үзүүлээд Их Британийн хилээр нэвтрэх боломжтой. Мөн бүх аялагчид хилээр нэвтрэхээсээ өмнө маягт бөглөх шаардлагатай байна.

Эх сурвалж: BBC

#Их Британи,